Парис хотноо монгол уран бүтээлчдийн "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэн гарна

2023 оны 10 сарын 02

Парисын урлагийн долоо хоногийн үеэр Лхам галерейн Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Парисын урлагийн долоо хоногийн үеэр Лхам галерей анхны олон улсын үзэсгэлэнгээ гаргах болсныг дуулгахад таатай байна. Лхам контемпорари арт галерейн Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагдсан олон улсын түвшинд үйл ажиллагааг явуулж буй галерей билээ.

Лхам галерей нь 2023 оны 10-р сарын 14-өөс 10-р сарын 26-ны хооронд Франц улсын нийслэл Парис хотноо "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Энэ  10 сард Парис хотод  Азийн урлагийн долоо хоног, Art Basel Paris 2023  хамгийн том урлагийн долоо хоног  арга хэмжээг зохион байгуулагдах болно.

Лхам галерейн  "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Олон улсын урлагийн хөгжлийн холбоотой (IADA) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд IADA нь Парист төвтэй, Казахстан болон Төв Азийн орчин үеийн урлагийг сурталчлах зорилготой ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Доктор Кристианна Бонины кураторлосон "ЦАГААН СҮҮГЭЭР ХӨХ ТЭНГЭРИЙГ БУДНА" үзэсгэлэнд монголын орчин үеийн урлагийн 8 уран бүтээлч оролцож байна.

"ЦАГААН СҮҮГЭЭР ХӨХ ТЭНГЭРИЙГ БУДНА" Монгол галерей анх удаа гадаадад томоохон үзэсгэлэнгээ гаргаж байгаа явдал юм. Үзэсгэлэнгийн нэр нь монголчуудын зан үйл болох тэнгэр өөд сүүн цацал өргөх ёсыг билэгджээ.

Энэхүү үзэсгэлэнгээр Батжаргалын Баатарзориг, Энхтөрийн Бэхбаатар, Chayodu, Болдын Номин, Цэцэгмаагийн Номин, Оюунпүрэвийн Ням-Очир, Даваадоржийн Одончимэг, Түвшинбатын Зула нарын бүтээлүүдийг толилуулах болно. Тус үзэсгэлэнгий нээлтэд олон улсын музей галерейн удирдлагууд, кураторууд,олон улсын сэтгүүлчид зэрэг хүндэт зочид ирнэ. Мөн үзэсгэлэн гарах хугацаанд Куратор Кристианна Бонин, уран бүтээлчид, болон Төв Азийн орчин үеийн урлагийн олон улсын мэргэжилтнүүдийн яриа, ярилцлага зэрэг хөтөлбөрүүд үзэгчдэд хүргэх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:  Б.Батчимэг Лхам галерейн маркетингийн менежер 97002707

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top