АЗИЙН НААДАМ: Байтын Б.Отгонболд МӨНГӨН МЕДАЛИЙН болзол хангалаа

2023 оны 10 сарын 03

Гэрэл зургийг: Д.Амаржаргал, (Zindaa.mn) Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

"Ханжоу-2022" Азийн наадам үргэлжилж байна.

Байт харвааны Recurve Men Singles төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд шөвгийн наймд Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж, хагас шигшээд шалгарсан бол дөнгөж сая Казахстаны тамирчин Илфат Абдуллиныг 6:2 харьцаагаар ялж, финалд үлдэн, мөнгөн медалийн болзол хангалаа.

Энэ амжилтаараа манай тамирчин “Парис 2024” олимпын наадамд оролцох болзлыг биелүүлж байна. Б.Отгонболд энэ сарын 7-нд Хятадын тамирчинтай аваргын төлөө өрсөлдөнө.


 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top