Ээж, хүү хоёрыг гарцан дээр дайрч гэмтээсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр /2023.10.02/-ны өдрийн 19 цаг 33 минутад “Зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал,  33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн байна. Уг хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 10 сарын 04

Харанхуй үед зам гарахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү. Жолооч ч тэр, явган зорчигч ч тэр. Шөнө өөдөөс ирж яваа машины гэрэл гялбадаг замын хажууд байгаа зам гарах гэж байгаа хүн харагддаггүй. Тиймд таны л эрүүл мэнд амь нас учир жолооч намайг харж байгаа байлгүй дээ, би гарцаараа гарч явна гэж найдаад хэрэггүй шүү. Жолооч нар ч гарцтай газар ойртож ирэхдээ хурдаа хасаж болгоомжтой яваарай.

2  |  0
Top