Жан Хёг: Би зураг авалтын үеэр ухаан алдаж, олон аюултай байдалд орсон

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

 

Өмнөд Солонгосын JTBC телевизийн бүтээл "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг өнгөрөгч зургаадугаар сард Монгол Улсад зураг авалтаа хийсэн билээ. Энэ сарын 6-ний өдөр тус нэвтрүүлгийн найм дахь дугаар үзэгчдийн хүртээл болно.

Бүх хүргэлтээ очих ёстой эзэнд нь заасан хугацаанд нь хүргэж өгсөн оролцогчид найм дахь дугаарт сонирхолтой зүйлсийн талаар ярилцах аж. Энэ үеэр жүжигчин Жан Хёг орлон тоглогчгүй жүжиглэх болсон тухайгаа бусадтайгаа хуваалцан хүнд хэцүү байсан үеүүдээ дурсжээ. 

Тулаантай киноны салбарт өөрийн гэсэн онцгой орон зайг бий болгож чадсан тэрээр "Би зураг авалтын явцад ухаан алдаж, олон аюултай нөхцөл байдлийг биеэрээ туулсан. Би Солонгост нисдэг тулааны үзүүлбэр үзүүлсэн анхны жүжигчин" гэжээ. 

Хяргас нуурын усанд өглөө эртлэн сэлсэн Жан Хёгийн нулимс дуслуулж буй хэсэг мөн энэ удаагийн дугаарт гарах ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.240) 2023 оны 10 сарын 07

Монголд их сэтгэлтэй хүн шиг санагдсан

1  |  0
Zochin(203.91.115.55) 2023 оны 10 сарын 08

25 жилийн өмнө орлон тоглогч нь хүнд бэртсэнээс болоод тэрнээс хойш бүх үзүүлбэрээ өөрөө хийдэг болсон гэсэн.

2  |  0
Zochin(202.126.90.55) 2023 оны 10 сарын 06

Ih er hun shig zaluu bn le shu busfiigaa bodvol

2  |  0
Top