Авлига АМИНД ХАЛТАЙ

2023 оны 10 сарын 05

Ногоон автобусны паян ер бусын адал явдалтайгаар үргэлжилж байна. Солонгосоос шинэ автобус авч нийтийн тээвэртээ шинэчлэлт хийлээ гэсэн нь өнгөлгөө засвараар аргалаад Вьетнамаас зөөсөн хуучин эд төдийгүй авлигын мөр араасаа татуулсан нь эхнээсээ хүний аминд хүрэх шахлаа. 

Хулгай хар мөртэй гэдэгчлэн авлига аминд халтай ажээ. Монголчууд аль дээрээс “Айсан хүн адуу үргээж ичсэн хүн хүн ална” гэдэгсэн. Айх, ичих нь хүний аминд ч хүрч болох ийм хоруу чанартайг эртнээс ингэж хэлжээ. Гэтэл одоо айсан хүн “адуу үргээх” биш амиа зольдог болж.

Нийгэмд гүнзгий шигдсэн авлигын багийг хуу татахад том доргио үүсгэсэн “Тэнүүн-Огоо” компанийн “Ногоон автобусны” явдалд ороогдонгуутаа Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдахаар болсон. Шалгагдмагцаа өөрийгөө хутгалж, эмнэлэгт хүргэгдэн хэвлийн мэс засалд оржээ. Холбогдсон хэрэг нь ноцтой тул сэхээнд ортлоо өөрийгөө хүнд гэмтээж, мөрдөн  шалгах ажиллагаа түр зогсов.

Балагт автобусны тендерт гарын үсэг зурсанд буруутгагдсан С.Жавхланбаатар  өөрөө цагдаад ажиллаж байсан хүн тул ямар ял зэм ирэхийг сайтар мэдэж, түүнээсээ айснаас ийн өөртөө хутга мэс хүргэхдээ тулсан биз. Хэдэн жилийн өмнө Асгатын мөнгөний ордын авлигын хэргээр хоригдож байсан Гавьяат хуульч Л.Бямбаа Хорих 461 дүгээр ангид өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн явдал ч бий.

Ногоон автобусны дуулианаас үүдэж "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, захирал асан Ж.Эрдэнэбат нарыг шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорьж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхийг улсын хилээр гарахыг хориглон таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Хуучин автобусуудыг зуучилсан компанийн эрх мэдэл бүхий этгээд гэх хоёр солонгос хүн мөн л 461 дүгээр ангид түр “цоожлогдсон”. Гаднынхан, тэр дундаа азиуд сэтгэлийн хат муутай, иймэрхүү хэргийг эмзэг хүлээж авдаг. Хорионоос тавьсан ч холбогдох газрууд нь анзаарч байхгүй бол авлигын цалам ахин хүний аминд хүрч ч болзошгүйг ч бодууштай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.126) 2023 оны 10 сарын 06

Өө за за Вьетнамаас авчирсан төмрийн сэг байсан байх нь ээ. Монгол түмнийг доромжилчихдог юм байна. Одоо мөнгөө буцааж авах болж байна уу. Мэдээж энэ төмрийн хуучин сэгнүүдийг нь буцаахаас өөр аргагүй болсон байна.

0  |  0
Самдан(202.126.90.24) 2023 оны 10 сарын 06

Харин зүгээр юм бишүү. Авлигач хулгайч нар нэгээр ч болов цөөрч байвал.

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2023 оны 10 сарын 06

Авилгач, хулгайчдын амь үнэгүй гээд хэлчихэд болно.

0  |  0
Songind bhdaa ‼️‼️‼️(202.126.88.73) 2023 оны 10 сарын 05

Javhlantbaatariig mednee Hunii muu uzsen nuhur mikro unasan nuhduuded ih shiruun 3 dahiig ni tsoolj erhgui bolgool solongosoos mashin zuuj ugsarch zaraal mungunii amtand ert orson tetgevert orson uvgun shuu dee‼️‼️‼️

0  |  0
Зочин(103.57.92.113) 2023 оны 10 сарын 05

Хулгайч нар баригдах болоход каракери хийдэг болж байх шив дээ. Бараг Каракери хийж үнэнээ улаавал ч бас болж байна шүү.Энэ мэтчилэн Каракери хийх ёстой авлигалч,хулгайчид зөндөөн байгаа даа.

0  |  0
Top