Сураггүй болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар болон бусад цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.10.05/ мэдээлэл хийлээ. Одоогоор охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Охин сураггүй алга болоод 3 хонож байна. Энэ хугацаанд охин амьд эсвэл амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч эрлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг гүйцэтгэж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамран хийж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг ЦЕГ-аас уриаллаа. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй гэлээ. Харин ЦЕГ-ын Дотоод хяналт- аюулгүй байдлын газраас алдаатай мэдээлэл цацсан ажилтанд шалгалт явуулж, арга хэмжээ авна. Харин энэ хэргийн мөрдөн байцаалтын талаар Прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Улсын хилээр нэвтрэх гэж байгаа хятадуудын барааг сайн шалгах хэрэгтэй!!!