Энэ оны эхний найман сарын байдлаар 108 дугаарын утсанд 70 мянган дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

Охиныг эрэн хайх ажиллагааг эрчимтэй зохион байгуулж байгааг ЦЕГ-аас мэдээлсэн бол Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас мөн Сэтгүүлч нарт мэдээлэл өглөө. "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болох талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар 108 дугаарын утсанд 70 мянган дуудлага ирснээс 50 хувь нь зорилтот бүлгийн дуудлага байжээ. Цаашид хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг чангатгах ёстой. Холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулж, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнийг зураг, нэртэй нь нээлттэй зарладаг болох талаар төлөвлөжээ. 

Орон нутагт малын асуудал хариуцдаг 5 мэргэжилтэн байдаг бол хүүхдийн асуудал хариуцсан ганц ч мэргэжилтэн байхгүйг  ХНХ-ийн сайд Х.Булгантуяа хэллээ. Энэ нь аймгаас мэргэжилтэн ирэх гэсээр байтал цаг хугацааны хувьд их алддаг байна.

ХНХЯ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас охиныг эрэн сурвалжлах ажилд эхнээс нь оролц Гэмт хэргийн шинж чанартай учраас Цагдаагийн байгууллагын удирдлаган доор ажиллах бөгөөд прокурорын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй ХНХ-ийн сайд Х.Булгантуяа мөн хэлж байв.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(126.253.129.139) 2023 оны 10 сарын 07

Архичин юм уу, гайгүй л харагддаг ш дээ, хөөрхий

0  |  0
Хаха(124.158.70.212) 2023 оны 10 сарын 05

Архичин авгай

0  |  0
Top