Өмнөд Солонгосын JTBC телевизийн бүтээл "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн төгсгөлийн ангиуд үзэгчдийн хүртээл болж буй билээ. Энэ долоо хоногт уг нэвтрүүлгийн наймдугаар дугаар цацагдах бөгөөд шуудан хүргэгчид Увс аймгаас хөдлөн Ховд аймгийг зорьж буй хэсэг гарах аж.
Ховд аймагт ирсэн оролцогчид аймгийн төвөөр алхаж байх үед бяцхан хүүхдүүд тоглож байгаа нь харагдах бөгөөд энэ үеэр жүжигчин Ча Тэ Хён охидуудаа ихэд санасан болохоо ойлгосон гэнэ. Тэрээр бяцхан хүүхдүүдтэй хамт хэсэг хугацааг өнгөрүүлэн, хоёр охинтой аавын хувиар тоглож байсан охинд анхаарал хандуулж, үсийг нь янзалж өгч буй нь зураглаачийн дуранд буужээ.
Удалгүй түүний бага охин Сү Жин аавруугаа залган мэнд мэдэх үед хүүхдүүдээ санаж буйгаа илэрхийлэн нулимс дуслуулах бөгөөд энэхүү хэсэг ирэх бямба гарагт үзэгчдийн хүртээл болох ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Со жүжигчид эрэгтэй мөртлөө бүгдээрээ л амархан уйлдаг юм билээ
уян сэтгэлтэй м байна.Сайн ч жүжигчин ш дээ
Ээж нь энэ хөөрхөн охины үсийг мөлчийтөл самначихгүйдээ эгдүүтэй охин бна