Крис Хэмсворт алцгеймерийн эрсдэлтэй болсноос хойшхи амьдралын хэв маягаа танилцуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

 

Жүжигчин Крис Хемсворт алцгеймер өвчнөөр өвчлөх магадлал 8-10 дахин их хэмээх онош сонсжээ. Үүнээс хойш амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулсан тэрээр энэ тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна. 

Тэрээр өмнө нь дасгал хөдөлгөөн ихээр хийдэг байжээ. Харин одоо гаднын дуу чимээнээс хол нам гүм орчинд байхыг илүүд үзэх болсон бөгөөд чанартай нойрыг чухалчилж, мөстэй усанд орж, хүнд жингийн дасгал хөдөлгөөнөөс илүүтэй кардио дасгалыг илүүд үзэх болсон байна. 

Крис Хемсворт "Avengers" киноны Thor-ийн дүр болон Халкийн тухай өгүүлэх нийт дөрвөн кинонд дүр бүтээхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч эдгээр кинонуудын дараа алцгеймер өвчнөөр өвчлөх магадлал өндөрсөх тул төлөвлөгөөгөө цөөлөхөд хүрчээ. 

Крис Хемсворт "Vanity Fair" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Ямар ч тохиолдолд тэтгэвэрт гарахгүй" хэмээсэн бол ойрын эх сурвалжууд түүнийг завсарлага авахаар төлөвлөж байгаа тухай дурдсан байна. 

Түүнд илэрсэн шинж тэмдгээр тэрээр мэдрэлийн дегенератив өвчнөөр өвчлөх магадлал энгийн хүнээс хэд дахин их байгаа гэнэ. Тиймээс ажлаа хөнгөвчилж гэр бүлдээ илүү их цаг зав гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.161.182) 2023 оны 10 сарын 10

ямар харамсалтай юм фанууд жоохон гонсоон байх даа хурдан тэнхрээсээ тээ

1  |  0
Нутаг ус(66.181.161.106) 2023 оны 10 сарын 07

Хүн эцэг эх төрсөн нутаг унаган байгаль тайгаа хүйн холбоотой байдаг.\nЭх болсон 6н зүйл хамаг амьтаны тусыг бодож хэт үндсэрхэг омогт зангаа дарж эрүүлээр сэтгэнэ үү

0  |  0
Монгол(66.181.186.163) 2023 оны 10 сарын 07

Монголд ир. Өөр зөвлөгөө үгүй.

0  |  0
Top