Гоо сайхны магнат Каяли Женнер олон зуун хүний амийг авч одсон Палестиний Хамас бүлэглэлийн дайралтын дараа Израиль улсыг дэмжсэн утга бүхий стори оруулсан нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.
Тэрээр "Бид одоо болон цаашид ч тэр Израилийн ард түмэнтэй үргэлж хамт байх болно. Хэрэв та Израилийн ард түмэнд олон жилийн турш тохиолдсон хамгийн аймшигт нөхцөл байдалд хамт байгаагаа илэрхийлэхийг хүсвэл SHARE хийгээрэй" гэжээ.
Энэхүү стори Палистиний далбааатай зургуудаар дүүрч, түүнийг дагахаа болихыг уриалсан постоор давлагаалсны эцэст цаг орчмын дараа Каяли энэхүү сторигоо устгажээ. Гэсэн ч шүүмжлэл үүгээр зогссонгүй. Түүнийг твиттер болон инстаграм хуудсаар үргэлжлүүлэн шүүмжилж эхэлжээ.
Интернэт хэрэглэгчдийн зарим нь Каялиг Палестин, Израилийн хооронд чухам юу болж буйг ойлгоогүй, мэдлэг дутмаг байж энэхүү асуудалд оролцох нь буруу хэмээн шүүмжилжээ. Каялигийн сайн найз болох Белла Хадид Палистинийг дэмжигч нэгэн гэдгээрээ алдартай. Белла Хадидийн аав Палестин гаралтай хүн байдаг бөгөөд Каяли Женнер Израилийг дэмжиж байгаа нь найзыгаа үгүйсгэж байгаа хэлбэр хэмээн олон нийт үзжээ.
Энэхүү асуудалд олон дагагчтай алдартнууд болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулан, хоёр талыг хоёуланг нь буруушаах нь хамгийн зөв зам хэмээн интернэт хэрэглэгчид сануулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Mongold yugaa ch oilgohgui serchmaa geed erguugee gaihuulsan shuu isreal bol tsag urgelj palistinii ard tumniig alj hyadaj huuhuud zaluusiig ustgaj gazar nutgiig bulaaj tuuniig ni ange usa demjij suuliin zebsegeer hangaj irsen
ene atsnuudyn yu gekh ni khend khamaa bainaa