Хятадад к-контентийн эсрэг хоригийг чангатгажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

 

Энэ оны эхээр буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад Улс к-контентийг хатуу хориглох шийдвэр гаргасан нь саяхан ил болжээ. 

2022 оны эхний хоёр сарын байдлаар Хятадад Өмнөд Солонгосын олон ангит киног шууд дамжуулан үзэхийг зөвшөөрч байсан ч энэ оны зургаадугаар сар гэхэд к-контентийг хязгаарласан байна.

2016-2017 оны хооронд Япон, Хятад, Тайвань зэрэг улсад Anti Hallyu буюу Солонгос давалгааны эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн. К-поп уран бүтээлчдийн дуунууд тус улсын чартуудад тогтмол дээгүүр байр эзэлж, гудамж талбай солонгос ресторануудаар дүүрч, телевизүүд тус улсын олон ангит кино, энтертайнмент шоуг өндөр үнээр худалдан авч байсан нь Anti Hallyu үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэжээ. Anti Hallyu үзэлтнүүд жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлснээр Солонгос соёлын нөлөө тус улсуудад бага зэрэг буурсан ч дэлхий дахинаа улам бүр өссөөр байна. 

Харин энэ удаад Хятад улс Anti Hallyu үзлийг улам бүр эрчимжүүлж буй бололтой хэмээн эх сурвалжууд дурджээ.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.45) 2023 оны 10 сарын 29

Хятадыг муулсан чинь шууд устгаж бн уу да

0  |  0
Зочин(66.181.160.45) 2023 оны 10 сарын 29

Өмхий хятадууд муугаа мэдэхгүй солиорох гэж

0  |  0
Top