Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн ч, биелүүлэхгүй хугацаа алдаж байна гэж спикер Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тогтмол хэлж ярьдаг зүйлсийг агуулгаар нь эрэмбэлвэл баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх тухай асуудал эхэнд бичигдэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдаж буй Засгийн газрынхаа 100 хоногийн үйл ажиллагааг тайлагнах үеэрээ өнөөдрийг хүртэл геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй явж ирсэн уул уурхайг нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Энэ үүднээс нь аваад үзвэл, Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл дээр хөдөлж цөхөөд байлгүй, дорвитойхон шиг төсөл боловсруулаад, өргөн барьвал барьчихаар хугацаа болсон.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Үндэсний баялгийн сангийн төсөл байгаа учраас Засгийн газар яадаг ч байсан төслөө оруулж ирнэ.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үнэхээр иргэддээ тэгш хүртээдэг тогтолцоог бий болгоё гэж буй бол Засгийн газар нь нэр төдий нэг төсөл оруулж ирээд, парламент нь баталсан болоод, оромдоод өнгөрмөөргүй байна, өмнөх жишгүүд шиг.
Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг тус тус үүсгэн байгуулж байлаа. Эдгээр сангууд нь ашигт малтмалын салбараас орж ирэх төсвийн орлогын зохих хэсгээр бүрддэг сангуудад хуримтлал үүсгэх, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх буюу тогтворжуулалтын болон хуримтлалын зорилго бүхий Баялгийн сангийн хэлбэрээр ажиллах тодорхой шинж чанарыг агуулж, анх байгуулагдаж байсан юм.
Гэвч бодит байдал дээр Баялгийн сангийн үүрэг гүйцэтгэж чадаагүй.
Хүний хөгжил сангийн замналыг санахад, Чалко компанид өр тавин байж олж ирсэн мөнгөнөөс хагас их наядыг нь энэ санд төвлөрүүлж, иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж, сонгуулийн шоу хийцгээж байв. Сүүлд энэ сангийн өр, төлбөр Ирээдүйн өв санд шилжиж очсон.
Засгийн газрын мэдээллээс үзэхэд, Ирээдүйн өв санд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн өр, төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгажээ.
Ингэснээр Ирээдүйн өв санд хуримтлал үүсч эхэлж, 2022 оны жилийн эцсийн байдлаар 2,618.1 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн гэж буй ч сангийн хөрөнгийн удирдлага хэрэгждэггүй хэвээр байна.
Ирээдүйн өв сангийн үйл ажиллагааны талаарх Б.Баттөмөр гишүүний асуулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний өгсөн хариу мэдээлэлд дурдсанаар, Санд хуримтлал үүсч эхлэхтэй зэрэгцүүлэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх институцийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх, хөрөнгийн удирдлагын Мандатыг боловсруулж, батлуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан гэжээ.
Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч хуулийн этгээд байгуулсан ч түүгээр дамжуулан сангийн хөрөнгийг гадаадын хөрөнгийн зах зээлд удирдах ажил удаашралтай байгааг дурджээ.
Учир нь ковид цар тахлын улмаас манай улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 5 дугаар зүйлийг "Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл 3асгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдcэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна" гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл цар тахлын нөлөөллөөр бий болсон эдийн засгийн хүндрэлийн үед Монгол Улсын гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалах, гадаад зээл, үнэт цаасны төлбөрийг хүлээсэн үүргийн хүрээнд хугацаанд нь барагдyyлах, олон улсын санхүүгийн зах зээл дээрх тодорхойгүй нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах зорилгоор хойшлуулах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 2025 оноос эхлэн Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын санхүүгийн зах зээлд хэрэгжүүлнэ гэж үзжээ.
Ирээдүйн өв caнгийн тухай хуулийн 18.1, 18.7 дахь хэсэгт тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд 3асгийн газрын 2019 оны 303 дугаар тогтоолоор Ирээдүйн өв сан корпорацийг байryулж, дурмийг баталсан. Гэвч дээр дурдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хyyльд 2025 он хүртэл хугацаанд корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явyyлах бутэц, чадамжтай болох хуртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран, санхүү, төсвийн асyyдал эрхэлсэн төрийн захиргааны төв байryуллага хэрэгжүүлэхээр тогтоосон байна.
Хyyлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сангийн яамнаас сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эxлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажилласан гэж мэдээлэлд дурджээ. Тухайлбал:
Гадаадын мэргэшсэн банк санхүүгийн байryуллагаар хөрөнгийг удирдyyлах,
Гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийг Монголбанкаар дамжуyлан удирдах,
Дэлхийн банкны нөөцийн удирдлагын хөтөлбөрт хамрагдах зэрэг арга замyyдыг судалж, санал боловсрyyлжээ.
Эдгээр ажлын хүрээнд гурван жил гаруйн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8-2/828 тоот албан бичгээр хөрөнгө орyyлалтын компаниудад сангийн хөрөнгийг удирдуулах талаар санал авах бичиг илгээжээ.
Тухайлбал, удирдаж буй хөрөнгийн хэмжээгээрээ эхний 40-д багтах компаниуд рyy холбоо тогтоон сангийн хөрөнгийг удирдyyлах талаар санал авах бичиг илгээхэд, нийт 11 компаниас хариу, санал ирүүлжээ.
8 компани нь манай илгээсэн саналтай нийцэхгүй буюу пассив хөрөнгө орyyлалт хийдэггүй тул татгалзсан хариу ирүүлсэн бол 3 компани сангийн хөрөнгийг удирдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Сангийн хөрөнгийг Монголбанкаар удирдуулах чиглэлээр 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 8-2/74 тоот албан бичгээр хөрөнгийн удидрлагын хүрээнд чадавхи, хүний нөөц, дэд бүтцийг ашиглах, хамтран ажиллах, холбогдох гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийг удирдуулах санал тавьжээ.
Монголбанк зөвхөн хөрөнгийн удирдлагыг "Санхүүгийн зyyчлалын гэрээ"-ний хүрээнд хэрэгжүүлэхээр гэрээний төслийг боловсруулж, Монголбанкнаас санал авчээ.
Хөрөнгө удирдсаны шимтгэлийг Монголбанкны зүгээс Дэлхийн банкны нөөцийн удирдлагын хөтөлбөр буюу RAMP-н шимтгэлтэй ижил хувиар тооцох санал гаргаж байсан бол Сангийн яамнаас шимтгэлийг хамгийн бага түвшинд буюу зөвхөн төлбөр тооцоо хийхтэй холбогдон гарах зардлаар хязгаарлах саналыг тавьсан гэсэн байна.
Ирээдүйн өв сангийн тухай хуульд сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бус, бие даасан хуулийн этгээд болох Ирээдүйн өв сан корпорациар удирдyyлахаар заасан. Тус корпораци нь Ирээдүйн өв сангийн тухай хyyлийн 18.2-т заасны даryу хөрөнгө орyyлах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хурээнд гаргахаар тогтоосон байна.
Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эхлэх хүрээнд хөрөнгийн удирдлагын гол баримт бичиг болох "Хөрөнгийн удирдлагын мандат"-ыг Сангийн сайдын 2020 оны 10 дугаар тушаалаар баталсан боловч Ирээдүйн өв сангийн тухай хyyлийг дагаж мөрдөх журмын тухай хyyльд орyyлсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэрэгжилт хойшлогдсон гэжээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчмыг тогтоож, 6 дугаар зүйлд уг зарчмыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж өгчээ. Ирээдүйн өв сангийн тухай хyyлийг дагаж мөрдөх журмын тухай хуульд орyyлсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн 5.1.1, 5.1.3, 5.1.4, 6.1.1 дэх заалтуудын хөрөнгийн удирдлага хэрэгжих шаардлага үүсээгүй гэж Ерөнхий сайдын мэдээлэлд дурджээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан сангийн opлогыг төвлөрүүлэх, хуримтлал үүсгэх чиглэлээр хуулийн хэрэгжилт сайн байгаа боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас манай улсад бий болсон эдийн засгийн хүндрэлээс үүдэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч корпорацийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгжилт удаашралтай байна.
Цаашид Ирээдүйн өв санг Монгол Улсын Ундсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёрт заасантай нийцүүлэн байгалийн баялгаас onox орлогыг Үндэсний баялгийн сангаар дамжyyлан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажyyлах, газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайдын зүгээс мэдэгдэж байна.
Ерөнхий сайдын өгч буй мэдээллээс үзэхэд, уг сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээд болох Ирээдүйн өв сан корпораци гэж байгуулсан. Мөн сангийн хөрөнгийг Гадаадын мэргэшсэн банк санхүүгийн байryуллагаар хөрөнгийг удирдyyлах, Монголбанкаар дамжуyлан удирдах зэрэг санал санаачилгууд гарсан ч аль нь ч ажил хэрэг болоогүй өнгөрчээ.
Санд хуримтлагдсан хөрөнгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах чадавх бүхий удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах ёстой Засгийн газар, УИХ үнэн хэрэгтээ муу ажиллажээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус сангийн хөрөнгийн удирдлага 2025 он хүртэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдэлд байна.
Бүр тодруулбал, Ирээдүйн өв сан 2025 он хүртэл хараат бус удирдлагаар хангагдах нь хуулийн хүрээнд хаалттай байгаа. Тэгэхээр баялгийн сангийн дүр төрхтэй сангуудаа ийм маягаар чөлөөлж чаддаггүй, үйл ажиллагааг нь хуулиар хязгаарладаг хэвээрээ байвал нэмж өөр сан байгуулаад ч, нэмэр бага болов уу.
Сэтгэгдэл ( 0 )