"Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг олон талт хэлбэрээр сурталчилж байна

2023 оны 10 сарын 11

БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-өөс 2024 оны тавдугаар сарын 5 хүртэл зохион байгуулагдана.

Тэгвэл Парис төдийгүй Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй галт тэрэг, метроны Монпарнас зангилаанд Нант Ville de Nantes хотноо нээгдэх "Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн сурталчилгааг байрлуулжээ.

Мөн Ренн, Нант, Брест зэрэг Францын томоохон хотын нийтийн тээвэр, галт тэрэгний буудалд хэвлэмэл, цахим хэлбэрээр сурталчилж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдэнэ.Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан агуа том эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Агуа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад орнуудад  өмнө нь дэлгэгдэж байгаагүй нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top