Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг энэ сарын 08-09-нийг шилжих шөнө гарсан.
Уг гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, ялангуяа шөнө оройн цагаар онцгой анхаарах, таксинд суусан тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Хамгийн гол нь дугааргүй автомашинаас татгалзахыг санууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
Umhirsin dotortoi nobshnudin taxig buy yabuulaachee.Ene hubiin taxi uilchilgeegee zogsooj yaraltai niitiin uilchilgeenii baaz bolgoj medeeleltei,medleg,setgeltei humuusiig songoj abaad zohion baigulaach Nyambaataraa!!!hen durtai ni taxi uilchilgee hiideggui bolgoocj
Huuriig zasaad haychihaachee
Yaltan bolno gej bodohgui bdag yum bh da barigdahgui yvaaad bh setgehuitai bdag yum bh da chaavaas buzar yumnuud horwoogoor neg bolj ee
dooroo unjsan hogoo zahirch chadahgui shorond orj bgaa huurnuudiig odoo yaltai yaana daa. Ur huuhdee bitgii gantsaarang yavuulaach