Канье Уэст эхнэртэйгээ шашны үзэл суртлын улмаас гэрлэсэн гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

 

Хачин жигтэй байдлаараа алдартай реппэр Канье Уэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бианка Ценсори гэх эмэгтэйтэй нууцаар гэрлэсэн. Тэдний гэрлэлтийг саяхныг хүртэл хүчин төгөлдөр бус хэмээж байсан ч албан ёсных болох нь өнгөрсөн долоо хоногт ил болжээ. 

Канье Уэст гэрлэхээсээ ердөө нэгхэн сарын өмнө хуучин эхнэр Ким Кардашъяанаас албан ёсоор салсан. Одоогийн эхнэр Бианка Ценсоритойгоо шашны үзэл суртлын улмаас гэр бүл болсон хэмээж байсан Канье Уэст мэдээж хайр дурлалын харилцаа ч мөн байгаа гэжээ. 

Хосуудын ойрын эх сурвалж "Канье өнгөрсөн 20 жилийн турш асар их нэр хүндтэй нэгэн болсон. Тэр бараг камерын өмнө бүтэн цагаар байдаг хүнтэй гэрлэсэн. Харин Бианка Канье хоёр тэс өөр хүмүүс. Тэд маш нууцлагдмал, эелдэг, бие биедээ үнэнч хүмүүс. Тэд зөвхөн бие биедээ зориулсан цаг гаргах дуртай" хэмээсэн байна. 

Есүсийг шүтэн биширдэг Канье Уэст хит дуунуудаа сайн мэдээний дуу болгон найруулж байсан удаатай. Түүний эхнэр Бианкагийн хувьд Канье Уэсттэй хамт сүмд ирэх болжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хми(66.181.160.20) 2023 оны 10 сарын 11

Мэдрэл

0  |  0
Top