"Aquaman" киногоороо дэлхий дахиныг байлдан дагуулсан жүжигчид болох Жейсон Момоа, Эмбер Херд нар тус киноны хоёрдугаар ангид мөн тоглож байгаа билээ. Хоёрдугаар ангийн зураг авалт тун ч хэцүүхэн үргэлжилсэн тухай жүжигчин Эмбер Херд дурджээ.
Эмбер Херд эмчлэгч эмчдээ "Жейсон Момоа зураг авалтын үеэр согтуу ирж намайг зураг авалтын талбайгаас явуулахыг оролдсон. Тэр яг л Жонни Депп шиг хувцаслаж, согтуу ирж, намайг хөөхийг оролдсон" гэжээ.
Энэ тухай DC-ийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдээллийг эрс няцааж Жейсон Момоа зураг авалтын үеэр тун ч мэргэжлийн байсан хэмээсэн байна. Харин кино зураг авалтын арын багт ажиллаж ажиллаж байсан нэгэн эх сурвалж "Эмбер Хердийн тухайн үеийн найз залуу Элон Маск Warner Bros-руу ширүүхэн үгтэй захидал илгээсэн гэжээ. Уг захидалд Эмбер Хердийг киноноос хөөх юм бол барилгыг нь шатаана гэх сүрдүүлгийн шинж чанартай үгс бичигдсэн байжээ.
Жейсон Момоа, Эмбер Херд нарын харилцаа эхний анги дээр ч мөн таарамжгүй байсан гэдэг. Энэхүү байдал хоёрдугаар анги дээр ч мөн үргэлжилсэн бөгөөд Эмбер Хердийн дэлгэцнээ гарах цагийг хэд дахин багасгасан гэх мэдээлэл мөн цацагджээ.
Сэтгэгдэл ( 0 )