Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ажил олгогчдын Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг сануулах, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулах, ажилтнуудад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд:
Хэрвээ та ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах, гарсан зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол ХЭҮК-ын 7000-0222 дугаар болон www.nhrcm.gov.mn хаягаар хандаарай.
“Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтын гарын авлагыг ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.
Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Тиймээс "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” аянд нэгдэцгээе.
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ҮЛ ТЭВЧЬЕ
Сэтгэгдэл ( 1 )
Монголын дарга сайд баячууд компаны боссууд их сургуулийн багш нар бол мэргэжлийн хүчиндэгч нар.