Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл ( 0 )