Салбарын сайд Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудтай уулзав

2023 оны 10 сарын 14

MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгч Ц. Уугангэрэл гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б. Бат-Эрдэнэ уулзав.

Сайдын хувьд “Гарын үсэг зурагч, холбогдох байгууллагуудын хооронд олон жил үл ойлгоцол маргаантай явж ирсэн асуудлуудад цэг тавьж цаашид нягт хамтран ажиллах үүрэг өгөв.

Мөн Монгол Улсын баг тамирчдыг олимпод оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад байгаа Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-д ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай ханган биелүүлэх, түүнчлэн MONADA байгууллагыг допингийн эсрэг ОУ-ын гэрээ, WADA-ийн дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудалд санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 10 сарын 16

Бат-Эрдэнийг өөрийг нь зайлуулж байж л энэ чигт, ер нь спортын салбарт салхи орж магадгүй, бүх юмны таглаа бул хар чулуу сайд гуай өөрөө байгаа шүү

0  |  0
Top