Лос-Анжелес 2028: Хүндийн өргөлт олимпын хөтөлбөрт үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

Энэтхэгт болж байгаа Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 141 дэх чуулганаар 2028 оны олимпын хөтөлбөрийг хэлэлцлээ.

Лос-Анжелесийн олимпын наадамд флаг-футбол, крикет, лакросс, сквош, бейсбол/софтбол гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн. Гэхдээ лакроссыг 6x6, крикетийг Тwenty20 хэлбэрээр зохион байгуулна.

Мөн 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд хүндийн өргөлт, орчин үеийн 5 төрөлтийн спортыг үлдээх шийдвэр гаргалаа. Энэ хоёр төрлийг олимпын хөтөлбөрөөс хасах талаар яригдаж байсан ч Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос допингийн эсрэг үйл ажиллагаагаа ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагт шилжүүлсний ачаар байраа хадгалж үлдсэн байна.

Харин боксыг 2028 оны хөтөлбөрөөс хасах эсэхийг дараа хэлэлцэн шийдэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(59.153.113.24) 2023 оны 10 сарын 16

beshda ter boks ni hasagdaasai Uzbek Kazakh geed heden daam umnuud bna

0  |  0
Top