Жүжигчин Кан Су Ра удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ.
KST-ийн мэдээлснээр жүжигчин бүсгүй бие давхар бөгөөд энэ оны сүүлээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах аж.
Жүжигчин Кан Су Ра 2020 оны наймдугаар сард өөрөөсөө 8 насаар ах, уламжлалт анагаах ухааны доктортой хуримаа хийсэн. Хуримын ёслол гэр бүлийнхэн болон найз нөхдийн хүрээнд болсон бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард анхны охиноо төрүүлсэн юм.
Жүжигчин бүсгүй 2023 оны нэгдүгээр сард "Strangers Again" хэмээх киногоор эргэн ирэлтээ хийж, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Миний байшин киноны жүжигчин биш шүү
Бид гэр бүлээрээ ТВ5-р ”Харвардад учирсан 2”-г үзсэн. ”Миний байшин”гэж хөгжилтэй хөөрхөн киноны дараа яг залгуулаад...\nГол дүрийн 2 эрэгтэй жүжигчид их таалагдсан. Маш ухаалаг дүр бүтээсэн Ж.. Ж..ны фото зураг бна уу.
Ийм мэдээ хэнд хэрэгтэй, юу нь сонин байдаг юм бол