Хойд Солонгос улс цаазаар авах ялыг эрчимжүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

 

Хойд Солонгос улс дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараа цаазаар авах ялыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. 

Аравдугаар сарын 12-нд Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр, Хойд Солонгос өнгөрсөн наймдугаар сард ковидын халдварыг зогсоосноо албан ёсоор зарласнаас хойш тус улсад олон нийтийн өмнө цаазаар авах ялын тоо эрс нэмэгдсэн тухай мэдээлжээ. 

Энэхүү гэнэтийн үйл явдлын цаад шалтгаан нь иргэдэд айдас төрүүлэх, Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээ болон тархалтын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой хэмээн олон нийт таамаглаж байна. 

Тус улсад ковид19-ийн халдвараас өмнө жил бүр 10 орчим хүн цаазлуулдаг байсан бол өнгөрсөн онд 100 орчим хүнийг  олон нийтийн өмнө цаазалжээ. 2020 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын к-драм болон бусад төрлийн контентийг үзэх, бусдад тараахыг хориглох тухай хууль батлагдсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр ахлах сургуулийн гурван эрэгтэй сурагч Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж, бусдад дамжуулсан нь ил болсон тул цаазын ял сонсож, цаазлуулжээ. Тэдэнтэй хамт хойд ээжийнхээ амийг хөнөөсөн өсвөр насны хүү мөн цаазлуулсан байна.

Цаазын ял авсан хүүхдүүд Өмнөд Солонгос төдийгүй АНУ-ын телевизийн хэд хэдэн цуврал нэвтрүүлгийг үзсэн хэмээн мэдүүлжээ. Хөвгүүд дээрх дүрс бичлэгүүдийг найзууддаа дамжуулах гэж байгаад баригджээ. 

Гэсэн ч Хойд Солонгосын иргэдийн дунд Өмнөд Солонгосын контентууд өргөн тархсан хэвээр байна. Эх сурвалжийн мэдээлснээр судалгаанд оролцсон Хойд Солонгос иргэдийн 90 гаруй хувь нь "Squid Game", "Crash Landing On You" зэрэг цувралыг үзсэн хэмээн хариулсан байна.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ннээр(202.126.88.160) 2024 оны 06 сарын 18

Заримдаа ч Монголд төрсөндөө баярлах юм

1  |  0
Хаха(202.9.46.199) 2023 оны 10 сарын 17

Монголоос энэ нам дагасан өлөн хулгаач сүргүүдээ явуулах юм сан хойд солонгосруу нүүрс ждү банк газар тендериин бас бүүр шинииг хуучнаар сольдог хүүрүүд автобусны гээд их авилгач хулгаачууд ялгүй шахуу монголдоо жаргаж байнадааа хууль энэ хулгаач цагаан захтан намтангуудадл суль дорой шдэээ лалар юмдаа

0  |  0
ina(108.204.251.50) 2023 оны 10 сарын 17

Manaihan goyo saihniig ni gaihaad bdag ochvol neg honohgui bugdeeree tsaazluulah uym bn

1  |  0
Зангараа(98.181.118.33) 2023 оны 10 сарын 19

Монголын хулгайч, авилгач, төрийн түшээд нэртэй гэмт хэрэгтнүүдийг Хойд Солонгост аваачиж цаазалмаар юм бна даа.

3  |  0
SHAR TOHOI.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 16

Hervee eh etsen CHINGES haan maani unuudur baisan bol.Bid ulanii Mongolchuud.Delhiid yadaj eh oronch aav.ah.eej.emee.uvuu.Nartaigaa gazar shoroogoo hariihand zaraagyi baisan baih iostoi baisan bolov uu.Unuugiin Mongolchuud bid dendyy archaagyi dain zovlon ulsuglun yzeegyi bolohoor .Bei bie Mongoloo Mongolchuud bid l ustagaj bna.Bid aldaagaa uursuduu zasah turuu hatuu temtseleer tsevrleh bolj.Uuniig hyn byr baga balchir hugshin zaluugyi uhaar.Mongolchuud tsuuhyylee bosoj.Mongoloo avraj baisan olon tyyh bii shyy.

0  |  0
SHAR TOHOI.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 16

Hervee eh etsen CHINGES haan maani unuudur baisan bol.Bid ulanii Mongolchuud.Delhiid yadaj eh oronch aav.ah.eej.emee.uvuu.Nartaigaa gazar shoroogoo hariihand zaraagyi baisan baih iostoi baisan bolov uu.Unuugiin Mongolchuud bid dendyy archaagyi dain zovlon ulsuglun yzeegyi bolohoor .Bei bie Mongoloo Mongolchuud bid l ustagaj bna.Bid aldaagaa uursuduu zasah turuu hatuu temtseleer tsevrleh bolj.Uuniig hyn byr baga balchir hugshin zaluugyi uhaar.Mongolchuud tsuuhyylee bosoj.Mongoloo avraj baisan olon tyyh bii shyy.

0  |  0
E(66.181.184.12) 2023 оны 10 сарын 16

Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

0  |  0
Очоод амьдар оркууда(45.117.35.23) 2023 оны 10 сарын 18

Орос, хойд со.г дэмжигчдийг бөөнөөр нь женкотой, хэвтээ хөхдөгүүдтэйн хамт ийшээ явуулчих юмсан. Тэгээд нөгөө сайхан хөгжил дэвшил гээд байдаг эзэнгүй байшингууд, хуучирсан зэвсэг, хиймэл цөмийн зэвсгийг нь гайхаж магтаад, үхтлээ ажиллаж тураалдаа орохын цагт үнэнийг ойлгох байлгүй.

5  |  0
(76.105.223.57) 2024 оны 08 сарын 26

энэ муу гахайгахай өөрийг нь буудах хэрэгтэй. яаж уйлж дуулж амь гуйх бол. манай тарвагатай мөн адил шүү. хашхирч өгнөдөө.

4  |  2
Top