Таван жилийн өмнө хувийн түргэн тусламжийн машинаараа дуучин Ким Тэ Үг арга хэмжээ болж буй газарт хүргэж өгсөн хэрэг гарч багагүй дуулиан дэгдээсэн. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан жолоочид өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 15-ны өдөр 1.6 жилийн хорих ял, 2 сая вонын торгууль ногдуулжээ.
Хувийн түргэн тусламжийн машины жолооч 2018 оны гуравдугаар сард Кёнги аймгийн Илсан хотоос Сөүл хүртэл түргэн тусламжийн машинаар Ким Тэ Үг арга хэмжээ болж буй газарт нь хүргэж өгчээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байсан газрын ажилтанд Ким Тэ Үгийн агентлагийн захирал энэхүү жолоочийн дугаарыг өгсөн бөгөөд энэхүү машинаар зорчсоноор арга хэмжээ болж буй газар замны түгжрэлд оролгүйгээр хурдан ирж чадна хэмээн хэлсэн аж. Тухайн ажилтан түргэний машины жолоочтой холбогдон Ким Тэ Үг авчруулахаар 300.000 вон төлсөн байна.
Энэхүү хэрэгт Ким Тэ Ү болон түүний харьяа агентлагийн захирал нар яаралтай түргэн тусламжийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд гэм буруугаа хүлээн уучлалт гуйсан байна.
Машин жолоодож явсан жолооч өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан нэгэн байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Айраг
uka l shine jiler ashiglasan bh
Pizda mongol haltuurchin zohioliin duuchid bainga ashigladagshd
Энэ хооронд шаардлагатай хүнд нь машин очихгүй хугацаа алдах амь насаа алдах магадлалтай.