Санаатайгаар Цэрэг татлагын товчоонд очоогүй бол ХАРИУЦЛАГА ногдуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт цэрэг татлагын талаар “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” гэсэн мэдээллийг өгсөн. 

Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулна. 
 

  • Баянзүрх дүүрэг - 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг - 83 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг - 96 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг - 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг - 5 дугаар сургууль
  • Багануур дүүрэг - “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг - “Хангай” цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг - “Налайх” политехник коллежид зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top