С.Жамбалжамц ПАРИСЫН ОЛИМПОД уралдах Монголын анхны дугуйчин боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болж байна.

Түүний олимпын эрх өнөөдөр албажиж байна. Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулжээ.

Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов.

Онцолж хэлбэл, С.Жамбалжамц Ази тивийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.41.93.233) 2023 оны 10 сарын 17

Баяр хүргье. Одоо бэртэл гэмтэл авчихалгүй бэлтгэлээ сайн хийгээрэй...

0  |  0
Top