Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал өнгөрөгч 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон билээ.
Өнөөдөр талийгаач Г.Ганжаргалын эхнэр Отгонцэцэг суулт зарлаж, 3 дахь удаагаа хийж байгаа шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардлаа.
"Гурав дахь удаагийн шинжээчийн багт Нүүр ам, судлалын салбар зөвлөлийг оруулсан. Тийм ч учраас есдүгээр сарын 22-нд үүнийг эсэргүүцэж, би хэвлэлийн бага хурал хийж байсан. Учир нь талийгаачийг нас барах үед хамт байсан бүх хүмүүс нь Нүүр ам судлалын салбарт ажилладаг. Олон удаа эсэргүүцэж, хүсэлт гаргасан боловч тогтоолд өөрчлөлт оруулахгүй. Аргаа бараад олон нийтэд баримт ил болгосны дараа 7 хоногийн дотор тогтоолоо өөрчилсөн. Одоо 3 дахь удаагийн шүүх шинжилгээний хариу аравдугаар сардаа багтаад гарна" гэдгийг тэрбээр мэдэгдэв.
Талийгаач Г.Ганжаргалыг амиа хорлоогүй гэж түүний эхнэр Отгонцэцэг үздэг. Учир нь тухайн үед талийгаачийн хумс бохирдсон байсан бөгөөд гоидол гаргаж, хумсанд шинжилгээ хийлгүүлсэн байна.
Шинжилгээний хариунаас холимог ДНК илэрчээ. Гэтэл уг ДНК хэнийх вэ гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоогоогүй, нуун дарагдуулан, хаасан байжээ.
Мөн өндрөөс унасан эсэхийг тогтоохын тулд мэргэжлийн физикч оролцуулъя гэхэд прокурорын газраас ямар ч боломжгүй гэх хариуг өгсөн гэж тэрбээр ярив.
Түүнчлэн шинжээчийн багт орох боломжтой гэсэн физикчид есдүгээр сард оролцох боломжгүй гэх хариуг өгчээ. Тиймээс боломжтой бүх мэргэжилтнүүдийг холбогдохыг талийгаачийн эхнэр хүсэж, эцсийн байдлаар үнэн зөв хариу гаргаж өгөхийг шаардлаа.
Сэтгэгдэл ( 5 )
Шинжилгээний хариу өөрийнх нь санаанд нийцэхгүй бол хүн бүрийг авилгач, худалч, алуурчин гэж цоллоод дайрч давшлаад байхаар шинээр шинжилгээний багт нь ажиллах хүн байх уу? Орлоо ч ийм дарамтан дор яг зөв дүгнэлт гаргах уу? Бас гэмгүй хамт архидаж явсан нөхдийг нь шоронд явуулах вий дээ
Алуурчидаа та нар атаархсандаа мундаг эмчийг маань хорлосон биз дээ? Би эмчлүүлж бсан хүн нь бн, манай эмчийг яаж байгаан бээ???
Hvmvvsee bid tsoohvvlee negniihee ami nasiig bvv bvrelgeech hamt bsanuls ni bvh bolson vildelee helj sergelee hongol hezee negen tsagt buruu bvhen il boldog jamtai\n
Нүгэлээ тойрч гарахгүй шүү тэр хамт байсан нөхдүүд
Энэ Архангай ер нь яачихсан аймаг вэ? Буруу, асуудалтай болгоны үүр болсон аймаг байх юм.