“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг шинэхэн томилогдсон хуулийн сайд маань эхнээсээ л буруу тийшээ будилж эхлэв. Түүний өргөн мэдүүлсэн хуульд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн ХҮН...” гэж байсан нь асуудал дагуулав.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргаж, МАН болон АН-ын бүлгийн дарга нарт гардуулан өгч, сэтгүүлчид Төрийн ордонд эсэргүүцэл илэрхийлэв. Улмаар МАН-ын бүлгийн зүгээс уг заалтыг хуулийн төслөөс авах, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт дотооддоо хариуцлага тооцох болсон гэж мэдэгдсэн. Сайд маань ч өөрийн цахим хуудастаа “Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шаардлагыг хүлээн авч хууль хэрэглээнд “хүн” гэдэгт жирийн иргэд, сэтгүүлчдийг хамруулахгүй гэдгийг хуульд нэг мөр тодорхой болгох хүрээнд УДШ-ийн тайлбарыг хуульд өөрт нь бичиж болох юм” гэв.
Нэг ёсондоо “Хүн” гэдэг ангилалд сэтгүүлчид лав хамаарахгүй болохоор болж байх шиг байна. Тэгвэл ХЗДХ-ийн сайдаас асуух нэг асуулт байна. Мөрдөн байцаалтын нууцыг задруулдаг, өөрсдийн халаасны хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ гэм буруутай нь батлагдаагүй нэгнийг гэмтэн мэтээр сэвүүлдэг, олон нийтэд тийм сэтгэгдэл төрүүлдэг улстөрчдийг “Хүн” ангилалд багтаах уу.
Ерөөс мөрдөн байцаалтын нууцыг сэтгүүлчид гэхээсээ илүүтэй улстөрчид, гишүүний бүрэн эрхийн араар нуугдаж, чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн гишүүд хамгийн их задруулдаг нь нууц биш. Тиймээс тэдний энэ үйлдлийг хазаарлах, дуртай гишүүн нь мөрдөн байцаалтын нууц, гэмт хэргийн байдлыг эрх мэдлээр далайлган авдаг байдлыг болиулах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Түүнээс биш “Хүн” гэдэгт сэтгүүлч, иргэд хамаарахгүй гэсэн явцгүй тайлбараар аргацааж, дараа нь гэрчийн мэдүүлэг авах нэрээр яллагдагч болгож болох зүйлийг хиймээргүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Сэтгүүлч гээд өөрсдийгөө бододог хүмүүс үүнээс хойш өөрсдийгөө гарайн төрөлд оруулж тооцож бай
Өөрсдийгөө сэтгүүлч гээд бгаа бллохоос та нарыг хэнч сэтгүүлч гэхгүй. 5 үг зөв холбоод бичдэг болооч. Бичсэн зүйлийг нь цншихын аргагүй. Түй чёрт
хүн биш сэтгүүлч байна...
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
Сэтгүүлчид хүн биш тэгээд юу юмбэ,амьтны ангилалд уу