Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчид болох Сун Хе Гё, Хан Су Хи нар тун ч дотно нөхөрлөх болжээ. Гадна төрх, байгаа байдлаараа төстэй гэгддэг жүжигчид 13 насны зөрүүтэй ч үзэл бодлоороо ийнхүү нэгдэх болсон байна.
Жүжигчин Сун Хе Гё өөрийн инстаграм хуудаснаа Хан Су Хигийн муурны зургийг оруулсан байх бөгөөд Хан Су Хигийн гэрт зочилсон нь энэ аж. Бүсгүйчүүд "Price of Confession" хэмээх кинонд хамтран тоглохоор болсон тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Гэсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас энэхүү кино олон нийтэд цацагдах боломжгүй болсон юм. Энэхүү явдлаас хойш дотно нөхөрлөх болсон бүсгүйчүүдийн харилцаа олны анхаарлыг ихээр татах болжээ.
Шүтэн бишрэгчид нь тэдний хамтран тоглосон кино цуцлагдсанд сэтгэл дундуур байгаа ч хайртай жүжигчдээ дотно нөхөрлөж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ.
Жүжигчид дахин нэг уран бүтээлд хамтран тоглож магадгүй гэх цуурхал ч мөн дэгдээд байгаа аж. Хэрэв Сун Хе Гё, Хан Су Хи нарын хамтарсан бүтээл гарвал дэлхийн олон орны кино жагсаалтыг тэргүүлэх бүтээл төрөх болно хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
битгий ийм гайтай хүүхэд залуучуудад хэрэггүй мэдээ хүргэж бай зиндаа минь шинэ технолги гэх мэт мэдээ байж болдоггүй юм уу
Лесби хосууд юм уу хаха
bolzoo gesen garchigtai ch bh shig zuger l nuhurlul geechde
Сун Хе гё бол маш мундаг жүжигчин гайхалтай чадвартай жүжигчин миний шүтээн жүжигчин мөн маш царайлаг