Б.Чинзориг: Олон улсын спортын арбитрын шүүхэд ХАНДАХААР БОЛЛОО

2023 оны 10 сарын 20


Боксын ОУХМ, Гавьяат тамирчин Б.Чинзориг үүсээд буй асуудлын талаар Facebook хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би 2005 оноос хойш 18 дахь жилдээ боксын спортоор хичээллэж байна. Энэ жил би Узбекстанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Мэдээж, миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон Ханжоугийн Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор энэхүү бичлэгийг хийж байна” гэлээ.

Б.Чинзориг анх уг мэдээг сонсоод, сэтгэл санаа нь хэд хоног хүнд, тогтворгүй байсныг хэлэв.

Тэрбээр одоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан байна.

Б.Чинзориг ярихдаа “Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж нийт шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэндээ эргээд мэдээлэх болно” гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.212.119.246) 2023 оны 10 сарын 22

ХУЦДАГ НОВШ ХЭРГЭЛСЭН ХЭВЭЭРЭЭ ГАРНА ШДЭЭ ДУУГАЙ ЗАЙЛ САВСАГНУУР ГАЛЗУУ ЧИН МӨНГӨТЭЙ ПИЗДА БНА

1  |  0
БАДАРЧ (103.212.117.37) 2023 оны 10 сарын 20

ХЭРЭГЛЭСЭН НЬ ҮНЭН БИЗДЭЭ ! НАД ШИГ ЮМ БОЛНО .

0  |  0
1(103.168.34.36) 2023 оны 10 сарын 20

ymar nemer bnaa

0  |  0
Top