Дэлхий нийтийг байлдан дагуулж багагүй шуугиан дэгдээсэн "Parasite" киноны од "И" хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ.
Инчон хотын цагдаагийн газар Сөүлийн Ганнам хотод байрлах нэгэн шөнийн цэнгээний газар шалгалт хийх явцад жүжигчин "И" хар тамхины хэрэгт холбоотой байж болзошгүй талаар мэдээлэл хүлээн авсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Уг хэрэгт холбогдоод буй "И" нь 2001 онд MBC sitcom-р анх дебютээ хийж байсан, өнгөрсөн 20 жилийн турш карьераа амжилттай өсгөсөн нэгэн. Түүний бусдаас ялгарах шинж нь дуу хоолой нь" хэмээн онцолжээ.
Олон нийт энэхүү "А" зэрэглэлийн жүжигчнийг Академийн шагналт "Parasite" киноны од И Сон Гюүн хэмээн таамаглаад байгаа аж.
Энэ сарын 19-нд БНСУ-ын олон алдартнуудтай холбоотой хар тамхины асуудал сөхөгдсөн. Жүжигчин Юү А Ин 5 төрлийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа бол дуучин Нам Тэ Хён, "Heart Signal" шоуны оролцогч Со Мин Жэ нар метамфетамин хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч олон нийтээс уучлалт хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )