К.В.Воронцов: Украины хямралын шалтгааныг нуух гэсэн оролдлогыг тэвчихгүй

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 21

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Улс төрийн ерөнхий мэтгэлцээний үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн орлогч дарга К.В.Воронцов үг хэлж, Украины хямралын суурь учир шалтгааны тухай дэлгэрэнгүй тайлбарласан.

Түүний хэлсэн үгнээс доорх эшлэлүүд анхаарал татав.
 

  • Бүх хариуцлагыг Орост тохож, Украины хямралын жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулах гэсэн барууны орнуудын оролдлогыг бид тэвчих бодолгүй байна.
     
  • ЗХУ задран унасны дараах бүхий л хугацаанд америкчууд болон тэдний дагуул улсууд Украинд Оросын эсрэг үзлийг болон неонацист үзлийг төлөвшүүлж, Оросыг болон Оростой холбоотой бүх зүйлийг үзэн ядах үзлийг ургуулж, орос хэл, түүх, соёлыг түрэн гаргаж, тус улсын нутаг дэвсгэрийг цэрэгжүүлж байв. 2008 онд Украиныг үндсэндээ НАТО-д гишүүнээр элсүүлэхийг амлаж, түүнд уг эвсэлд нэгдэн орох үүд хаалгыг нээж өгсөн. Энэ бүхэн Оросын аюулгүй байдалд шууд заналхийлсэн.
     
  • 2014 оны 2-р сард АНУ, ЕХ-ны дэмжлэгтэйгээр Киев хотод хууль бус зэвсэгт төрийн эргэлт болж, үүний үр дүнд үндсэрхэг үзэлтэй радикалууд засгийн эрхэнд гарсан. Тэдний тогтоосон шинэ дэглэмийг Украины орос хэлтэй ард иргэд хүлээж авсангүй. 2014 оны гуравдугаар сард Крым Орос улсын бүрэлдэхүүнд эргэн нэгдэв. Киев бусад газар нутгуудийн эсрэг хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн.
     
  • 2014 оны 4-р сард Киевийн дэглэм нь өөрсдийн эрх, үндэсний ондоошлоо хамгаалахыг оролдсон Донбассын ард иргэдийн эсэргүүцлийг дарах гэж цэргүүдээ илгээсэн. Украины Зэвсэгт хүчин долоон  жилийн турш Донбассын орон сууцны байшин, иргэний дэд бүтцийг их буугаар галлаж байсан.
     
  • Энэ олон жилийн хугацаанд Орос улс Киев болон Донбасс хоорондын яриа хэлэлцээнд, тэдгээр нь Минскийн хэлэл­цээрийг хэрэгжүүлэхэд нь дэмж­лэг туслалцаа үзүүлж, Холбоо барих бүлэг болон Нормандын форматын хүрээнд идэвхтэй ажиллаж байсан. Бид АНУ, НАТО-той харилцан аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоонд хүрэхийг хичээж, 2021 оны эцсээр холбогдох гэрээ байгуулах санал тавьсан боловч тэдний талаас татгалзсан хариу өгсөн.
     
  • 2022 оны хоёрдугаар сард Аюулгүй байдлын тухай Мюнхений бага хурал дээр В.Зеленский цөмийн зэвсэг эзэмших хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн нь Орост болон олон улсын аюулгүй байдалд бодит эрсдэл учруулахаар болсон.Үр дүнд нь бидэнд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэхээс өөр арга үлдсэнгүй.


Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.89) 2023 оны 10 сарын 25

Тусгаар улс руу түрэмгийлэн дайрснаа зөвтгөх гээд кремль элдвийн үлгэр зохиох юмдаа.одоо кремлийн үгэнд итгэх улс орон энэ хорвоод ховор болсоон.өөрсдийгөө гүрэн мүрэн гэж цээжээ балбаад онгироод бсан кремль одоо тэрнийхээ горыг амсаж,эдийн засаг нь доошоо уруудаж унаж бна даа.

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 10 сарын 25

Зүгээр л шалтаг тэднийг эрхэндээ байлгахыг хүссэн...

4  |  2
7(66.181.160.21) 2023 оны 10 сарын 25

Үнэн шүү

2  |  3
D(59.153.112.226) 2023 оны 10 сарын 21

Iljig pasduu min chi zugeer mantuugaa gudraad hevtej bai

0  |  1
asd(66.181.189.70) 2023 оны 10 сарын 25

iim lalriin orsiin tarhi ugaasan baas bitgii hevleech pizda zinda min

3  |  6
Top