ХАРХОРУМ 2023 | "Spirits" фестивалийн ОНЦЛОХ уран бүтээлчид

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

 

Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэх "KHARKHORUM Visual Art & Music Festival" наадам гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг энэхүү хөгжмийн наадам олгох болно.

Энэ удаад "Kharkhorum Visual Art & Music Festival: Spirits" нэртэйгээр ирэх арваннэгдүгээр сарын 03-04-ний хооронд "Steppe Arena"-д зохион байгуулагдах энэхүү наадамд дэлхийн шилдэг техно Dj нарын нэг HOSH, KOLLEKTIV TURMSTRASSE, Len Faki, Nastia нар оролцоно. 

Ингээд дээрх уран бүтээлчдийн товч танилцуулгаас хүргэж байна. 

 

HOSH 

 

Сэтгэл оюун нь хөгжмөөр хөглөгдсөн @hosh.me -н бүтээлүүд үзэгч олныг соронз мэт татдаг. Ямар ч үзэгчдийг галактикийн аялалд аваачих нь тийм ч амар ажил биш ч арав гаруй жил дэлхий даяар аялан тоглолт хийж, урлагт үнэнч зүтгэсний эцэст тэрээр үүнийг энгийн үзэгдэл мэт болгож чаджээ.

Сэтгэл санааны байдлыг бүтээл болгон хувиргах чадварыг олж авахад түүнд цаг хугацаа, сонсогчдыг ойлгох чадвар нь тусалсан байдаг. Хош нь герман гаралтай хэдий ч бүтээлч үндсээ Испанид тавьсан хүн юм. Тэрээр тайзан дээр өөрийн хөгжмийн мөрийг үлдээж олон хүнд инээмсэглэл бэлэглэсээр ирсэн дэлхийн чиг хандлага бүхий уран бүтээлч билээ.

Европын орнуудад резидент артистаар ажиллаж, Solomun, Stimming нарын хамт Dynamic Records лэйблд нилээд эрт гишүүнээр элсэн орсон явдал нь түүний бүтээлийг шинэ түвшинд хүргэх хурдасгуур нь болж өгсөн байдаг. 2022 онд ‘1979’-тай хамтран ‘Midnight (The Hanging Tree)’ [Feat. Jalja]-г бүтээсэн нь түүний хувьд тухайн оны хамгийн том бүтээл болж @bbcradio1 дээр “Хамгийн их тоглогдсон бичлэг” номинацаар 4-т бичигдэж, өнөөг хүртэл сонссон тоо нь 50 саяыг даваад байна.

Амжилт болоод туршлага нь түүнд хамгийн чухал төслүүдээ удирдан чиглүүлэх эрх чөлөөг нь олгосоор ирсэн байдаг. @fryhide буюу эрх чөлөө гэсэн утгатай лэйблийг үүсгэн байгуулсан тэрээр чанарыг эрхэмлэн дуу авианы мөн чанарын гүнд аялан, агшин зуурын сэтгэл хөдлөлийг бүтээлийнхээ нэгээхэн хэсэг болгон, бүжгийн талбайд зориулан урлаж буй нь Хошийг агуу өндөрлөг рүү хөтлөх суурь нь болж иржээ.

Түүний хөгжмийг Kharkhorum фестивалийн эхний өдөр хүрэлцэн ирж сонсох боломжтой.

 

KOLLEKTIV TURMSTRASSE

 

kollektiv_turmstrasse нь электрон хөгжмийн ертөнцөд амьд тоглолтоороо хамгийн их амжилт үзүүлсэн герман уран бүтээлчдийн нэг бөгөөд дэлхийн техно болон хаус урсгалд хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн.

Тэдний гаргасан ‘Grillen im Park’, ‘Ordinary’, ‘Last day’ зэрэг тракууд нь олны танил болж хит болсоор ирсэн ба ‘Sorry, I am Late” нь супер хит болж зөвхөн @spotify хөгжмийн платформ дээр гэхэд л 50 сая сонсолт хүрсэн амжилтыг үзүүлж байв. Kollektiv Turmstrasse-гүйгээр германы хаус, техно ертөнц өөр байх байлаа гэж олон улсын @resident_advisor сэтгүүл дээр бичсэн байдаг.

Kollektiv Turmstrasse-ын гол уран бүтээлч болох Нико Плэйгманн нь хаус хөгжимд үнэхээр хайртай бөгөөд нэгэн хэвийн хэлбэрт захирагдаж давтагдмал байдалд орохгүйг хичээн өөрийн хөгжмөөр дамжуулан сонсогчдынхоо сэтгэл зүрхэнд хүрэхийг эрмэлздэг нэгэн билээ. Тэрээр өөрийн дуундаа #breakbeat#indiedance#techno зэргээс гадна #hiphop болон #pop урсгалын сонирхолтой элементүүдийг оролцуулж тоглодгоороо онцлог.

Хөгжмийн чиглэл, хэв маяг нь мөнхөд хувьсаж өөрчлөгддөг ч гэлээ амжилт нь зогсолтгүй үргэлжилсээр байгааг тэрээр “Өөрчлөлт гэдэг нь ахиц дэвшлийн баталгаа юм” гэж тайлбарладаг.

Kollektiv Turmstrasse-ийн шинэхэн гаргасан Unity of Opposites цомог нь олон нийтэд огт цацагдаагүй бөгөөд тус цомгийг #Kharkhorum фестивалийн эхний өдөр амьд тоглох гэж байна. Эх орондоо үзэж болох энэхүү ховорхон боломжийг та бүү алдаарай.

 

Len Faki

 

Берлиний DJ, продюсер Len Faki нь эрин цагийн #техно хөгжмийн ертөнц дэх хамгийн алдартай, эрэлттэй уран бүтээлчдийн нэг. Түүний продакшн, ремиксүүдийг хамгийн нөлөө бүхий DJ нар сонгон тоглодог.

Берлиний домогт Ostgut клуб 2004 онд Berghain нэрээр дахин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тус клубын ресидент артистаар #DJ, продюсерын хувьд ажиллаж иржээ. Түүний зүрх сэтгэлээ зориулан бүтээсэн дуу авианууд нь өвөрмөц хэмнэл, эрч хүчээ хэзээ ч алддаггүй ба тасралтгүй хөгжсөөр ирсэн байдаг.

Түүний уран бүтээлийн замнал нь 1990-ээд оноос эхлэлтэй ба “Plastic City” лэйбл дээр гаргасан “Lexicon” нэртэй хаус хөгжмийн төсөл нь олон улсын анхааралд анх өртөж байв. Харин 2003 онд өөрийн Figure нэртэй лэйблийг үүсгэн техно хөгжмийн шинэ урсгалуудыг дэмжин ажилснаар Jeroen Search, Cleric, Roman Poncet, Regal зэрэг алдартай продюсерууд төрөн гарсан юм.

Лен Факийн 2007 онд Ostgut Ton-д зориулан гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд "Best Track", "Best Producer" гэхчлэн 3 төрлийн номинацид тэргүүлж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосон байдаг.

Хэзээ ч өөрийн амжилтанд зогсолгүй, байнга л шинийг эрэлхийлдэг тэрээр Figure SPC нэртэй ер бусын лэйблээ 2009 онд үүсгэж, тэр даруйдаа л асар олон шүтэн бишрэгчидтэй болж чаджээ.

Дэлхийн томоохон фестивалиудад тасралтгүй уригдан тоглосоор буй Лен Факийг энэ удаа Kharkhorum фестиваль “Spirits” chapter-таа урин оролцуулж байна.

 

NASTIA

 

Анастасиа Тополская буюу @nastia.dj -г Mixmag болон DJ Mag зэрэг олон улсын хөгжмийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрээс олж харах боломжтой. Настягийн миксүүдийг дэлхий дахинаа сонсдог BBC Radio Essential Mix, Boiler Room, Берлиний HOER Radio зэрэг радионууд тогтмол тоглуулсаар иржээ.
Awakenings, Time Warp, London Printworks гэхчлэн түүнд тоглож үзээгүй томоохон фестиваль гэж үгүй. Настя нь олон улсын фестиваль, клубуудээр тасралтгүй уригдан тоглохын зэргэцээ Kiss FM, BBC Radio Essential-д резидент артистаар ажиллаж байв.

Түүний эрч хүчтэй амьдралын замнал нь өөрийн гэсэн ололт амжилтыг эхлүүлэх үндэс нь болсон юм. Үүнээс заримыг дурдвал олон улсад тун богино хугацаанд алдартай болж өөрийн орон зайг эзэлж чадсан Propaganda Records винил лэйбл, одоог хүртэл амжилттай үргэлжилсээр буй Стричка Фестиваль, мөн түүний хамгийн амжилттай яваа төсөл болох NECHTO лэйбл зэрэг болно. 2020 онд Qievdance-ийн хамт олонтой нэгдэн NECHTO Rave эвентийг ер бүсийн сонирхолтой байршлуудад хийж эхэлсэн нь зөвхөн Украйнд бус дэлхий даяар шуугиулж байв.

Настиа зөвхөн өөрийн уран бүтээлийн замналыг амжилттай авч яваад зогсохгүй нутаг нэгт шинэ уран бүтээлчдээ үргэлж дэмжсээр ирсэн. Тэрээр олон улсын платформууд, солилцооны хөтөлбөр мөн өөрийн зохион байгуулдаг төслүүдээрээ дамжуулан шинэ уран бүтээлчдийг таниулахаар тууштай ажилладаг нь түүнийг олон улсад өөрийн байр сууриа бэхжүүлэх хөшүүрэг нь болж өгсөн болов уу гэмээр.

NECHТO лэйблийн үүсгэн байгуулагч DJ Настягийн хүчирхэг техно сетийг Kharkhorum фестивалийн 2 дахь өдөр хүрэлцэн ирж сонсох боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top