БНХАУ сүүлийн нэг жилийн хугацаанд цөмийн зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц нэмж байгаа талаар АНУ мэдэгджээ.
Хятад улсад одоо 500 орчим байлдааны цэнэгт хошуу байгаа аж. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан тайланд дурдсанаар БНХАУ 2030 он гэхэд зэвсгийн нөөцөө хоёр дахин нэмж, 1000 гаруй цэнэгт хошуутай болох төлөвтэй байгаа гэнэ.
Гэхдээ Хятад улс түрүүлж цохилт өгөхгүй байх бодлогыг баримталж байгаа гэж уг тайланд өгүүлсэн байна.
Хятадын дарга Ши Жиньпин улсаа 2049 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн армитай болгохоо зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )