Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчдийн нэг И Сон Гюүн хар тамхины хэрэгт холбогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан жүжигчин И Сон Гюүнтэй хамтран ажиллаж байсан брэндүүд гэрээгээ цуцалж эхэлсэн бөгөөд энэхүү шуурганд түүний эхнэр жүжигчин Жон Хэ Жин ч мөн өртөж эхэлжээ.
Энэ сарын 20-ний өдөр SK Telecom И Сон Гюүн, Жон Хэ Жин нартай хийсэн сурталчилгаагаа юүтүб хуудаснаасаа устгажээ. Мөн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон брэнд ч мөн адил И Сон Гюүнтэй хамтран ажиллахаа зогсоожээ. Энэхүү брэнд өнгөрсөн долоодугаар сард И Сон Гюүнийг төлөөлөгчөөрөө сонгосон бөгөөд төлөөлөгчдийн жагсаалтаасаа жүжигчний нэрийг хассан байна.
Ийнхүү толгой дарааллан брэндүүд И Сон Гюүнтэй хийсэн гэрээгээ цуцалж байгаа бөгөөд түүний эхнэр ч мөн шоу ертөнцөөс арчигдахад хүрээд байна. Үүгээр ч зогсохгүй жүжигчин И Сон Гюүний тоглосон хэд хэдэн кино нээлтээ хийх боломжгүй болсон бөгөөд хамтран ажилласан уран бүтээлчид нь ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
Өмнөд Солонгосын алдартнууд хар тамхины хэрэгт ихээр холбогдох болсон. Жүжигчин И Сон Гюүнд холбогдох хэрэгт нийт 8 хүнийг шалгаж байгаа бөгөөд И Сон Гюүнээс гадна 'Namyang Dairy'-ийг үндэслэгч Хон Ду Ёний ач охин Хван Хана, 2016 онд Big Bang-ийн гишүүн асан T.O.P-той хамт хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр буруутгагдаж байсан дадлагажигч Хан Со Хи нар мөн шалгагдаж байгаа аж.
Жүжигчин И Сон Гюүн өөрийг нь мэдээлсэн хоёр хүний эсрэг мэдүүлэг өгөөд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр жүжигчин Ин Сон Гюүн 2023 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл марихуан зэрэг хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэжээ. Түүнийг шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт хар тамхи хэрэглэдэг байсан гэх бөгөөд бусад олны танилууд болон дадлагажигч нарын 8 хүний хамт хэрэглэсэн хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\\n
balai hog. haa gazar mungu ni iluudeed irjeer zavhraliin zamaa songoh yum daa