74 настай ч эрч хүчтэй, залуу харагддаг загвар зохион бүтээгч Вера Ванг залуу харагдах нууцаа дэлгэжээ.
Үргэлж л түргэн хоол идэж, алкохол хэрэглэдэг тэрээр МакДоналдсаас хоёр долоо хоногийн турш хоол захиалж идэх нь хэвийн үзэгдэл гэнэ. Мөн Dunkin' Donats-аас донат худалдан авч идэх дуртай хэмээсэн тэрээр "хамгийн чухал нь завгүй байх" хэмээн онцолжээ.
Энэ тухайгаа тэрээр "Үндсэндээ би бүх насаараа л ажлаа хийгээд завгүй байсан учраас үүнтэй холбоотой байх. Ажил таныг залуу, урам зоригтой амьдрахад тань тусладаг. Би маш олон цагаар ажиллахын сацуу хоёр охиноо өсгөсөн. Завгүй байх нь эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн эм гэж би боддог." гэжээ.
Тэрээр мөн нарны гэрлээс арьсаа сайтар хамгаалахыг зөвлөсөн бөгөөд "Ажилла, амар, уу, нарнаас хол бай" хэмээх уриатай амьдардаг тухайгаа хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Zawaan umaa
Бүү итгэ духлаа ааашж бгаан . Яс юман дээрээ дасгал зөв хооллолт ард нь зогсож бгаа
Хятадууд угаасаа хогийн идэштэй, ходоод нь түүндээ зохицсон. Харх, гүрвэл, сарьсан багваахай иддэг улсад түргэн хоол юу ч биш, хааны идээ л гэсэн үг
Gunj shig amidraltai gaxai shig xoollodog xun baina daa