Сун Да Ын "BTS" хамтлагийн Жиминтэй үерхэж байгаа гэх цуурхалд хариу өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

 

"Heart Signal 2" шоуны оролцогч Сун Да Ын "BTS" хамтлагийн дуучин Жиминтэй үерхэж байгаа гэх цуурхал гараад багагүй хугацаа өнгөрчээ. Хоёр тал энэхүү цуурхалд албан ёсоор хариу өгөөгүй байсан бөгөөд Сун Да Ын энэ тухай анх удаа тайлбар хийжээ. 

Тэрээр хэлэхдээ "Надад хамааралгүй зүйлсийн тухай асуумаар байвал бусад хүмүүсээс асууж байгаарай. Фэндомууд ямар аймшигтай байдгийг би мэднэ. Шүүхэд өгөхөд ч болохоор зүйлс хийж намайг айлгах гэж оролдохоо боль. Өмнө нь болон одоо ч гэсэн би инстаграм болон юүтүб хуудаснаас материал цуглуулж байсан.

Миний өмнө нь оруулсан зургуудын тухай асуух хүмүүс цөөнгүй байна. Би өнөөдөр зураг оруулбал тэд намайг өөр цаг хугацаанд авсан зураг гэж л хэлнэ. Тэд намайг өдрийг хэрхэн өнгөрөөж байгааг мэдэхгүй болохоор үүнд хариулт өгдөггүй" гэжээ. 

Түүний ийнхүү бичих болсон нь интернэт хэрэглэгчидтэй холбоотой. Интернэт хэрэглэгчид Жимин болон Сун Да Ын нарын гэрт байгаа ижил төстэй зүйлсээс болж болзож байгаа гэх цуурхал дэгдээсэн. Сун Да Ын дэлхийн хэмжээний одтой болзож байна гэх цуурхалд өртөхын тулд Жиминтэй ижил цаг хугацаанд төстэй зургууд нийтэлсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Харин энэ бүхэн санамсаргүй тохиолдол хэмээсэн Сун Да Ын Жиминтэй ямар ч холбоогүй гэдгээ ийнхүү мэдэгдсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.176.184) 2023 оны 10 сарын 26

Хөөрхөн охин байна. Жиминд охидууд унаж тусч байна даа

2  |  1
Misheel ARMY(66.181.178.150) 2023 оны 10 сарын 26

Bi lav jimin niig Сун да мин тай verhvvlmeergv bna\n

7  |  1
Top