“Акуа гарден” хорооллыг нураах шийдвэр түдгэлзэв

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Голын гольдролыг өөрчилж баригдсан гэх "Акуа Гарден" хотхоны барилгыг албадан нураах захирамжийг өмнөх Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан.

Гэтэл "Эм энд жи констракшн" компани шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар олны нэрлэж зашснаар "Авлига" хороололыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байна.

Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрийг ямар үндэслэлээр гарах болсныг хуульчаас  тодрууллаа.

"Акуа Гарденг" нураахад нэг талдаа олон мянган хүний эрх ашиг хөндөгдөх бол нөгөө талд барилга баригдсанаараа давхар "иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх" зөрчигдөж байгаа юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлын буруутай этгээд тодорхой болоогүй, маргаантай байгаа учир Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ийнхүү түтгэлзүүлжээ. 

Ер нь голын ай сав газрын ойролцоо газар өгч барилга бариулахыг хориглосон байдаг. Гэтэл нийслэлийн засаг дарга нар голын хажууханд газар өгч барилга бариулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл нэг талаараа болж байгааг мэргэжлийн хүн хэлэв.

Ийнхүү Акуа гарденг нураах асуудал дахин тодорхойгүй хугацаагаар хойшилж, Хотын шинэ дарга Х.Нямбаатарын үг ойрын хугацаанд хөрсөн дээрээ буухгүй бололтой. 

Төр нь "Акуа гарденг" нурааж барахгүй болох эхний алхам нээгдсэн үү.   

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.237) 2023 оны 10 сарын 24

Muusain shuuhiinhen ta nar Mongol Ulsiig boddogui shdee

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2023 оны 10 сарын 24

Монголд төр засаг гэж юм байхгуй болсон. Хулгайч луйварчдын улс болж дууслаа

1  |  0
Зочин (202.55.188.118) 2023 оны 10 сарын 24

ШҮҮХ ХЭРВЭЭ НУРААХЫГ НЬ ТҮР ТҮТГЭЛЗҮҮЛЖ БГАА БОЛ БАРИЛГЫН АЖЛЫГ НЬ МӨН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЁСТОЙ Л ДОО, УГ НЬ! ЭНДЭЭС ШҮҮХ ХЭНИЙ ТАЛД ҮЙЛЧИЛЖ БГАА НЬ ИЛТ ХАРАГДАХ БОЛНО!

2  |  0
ш(202.179.26.35) 2023 оны 10 сарын 24

Шүүхийнхэнд овоо юм атгуулж дээ

2  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 10 сарын 23

mongolyn shuuxiin tsarau xaxuuly avsannoilgomjtoi

0  |  0
Зочин (66.181.179.254) 2023 оны 10 сарын 24

Манай шүүх прокурор цагдаагийн газар дампуурсан газарууд шүү дээ

1  |  0
Top