Парис Хилтон хүүг нь "том толгойтой" хэмээсэн хүмүүст хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

 

42 настай Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн Финикс хүүгээ саяхан олон нийтэд танилцуулсан. Хүүгийн хамтаар Нью Йорк хотноо аялж буй зургаа нийтэлсэн түүний зураг дор интернэт хэрэглэгчид Финикс хүүгийн толгойг "хэт том", "эрүүл бус" харагдаж байна хэмээн шүүмжилж эхэлсэн байна. 

Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулахыг хүссэн тэдэнд Парис Хилтон "Энэ хорвоо дээр өвчиндөө шаналж буй хүмүүс олон бий. Миний сахиусан тэнгэр эрүүл саруул нэгэн. Түүнийг мэдээж эмчид үзүүлсэн. Тэр зүгээр л бусдаас том тархитай. Ээж болох нь миний мөрөөдөл байсан бөгөөд бид бие биенээ олсондоо туйлын баяртай байна. Бидний хамтдаа бүтээх ид шидийн мэт дурсамжуудыг тэсэн ядан хүлээж байна. Ээж нь чамдаа маш их хайртай шүү, сахиусан тэнгэр минь" гэжээ. 

Парис Хилтон охинтой болох хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж байсан. Тэрээр "Бидэнд 20 үр хөврөл бий. Тэд бүгд хөвгүүд. Бид дөнгөж сарын өмнө дахин үр тогтоолгосон. Охид байгаа эсэхийг харахын тулд хүлээх шаардлагатай болсон" хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард ярьж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ёёр(59.153.114.125) 2023 оны 10 сарын 27

Том юм байна

0  |  0
Ухаантай хүүхэд бна(45.117.35.5) 2023 оны 10 сарын 27

Хөөрхөн хүү бна. Та муусайнд ямар хамаатай юм.

2  |  0
setgegdel (66.181.184.184) 2023 оны 10 сарын 27

ur shiljuulen suulgad zaaval sogog gardaggui bgaa shu tsuuhun tohildoldl gardag bgaa , mun engiin teegdej bgaa huuhduudees bas sogog gardag n heviin l uzegdel bolson shu …. harinch shilj hamgiin sain hudulguuntei es avj suulgadag yum xo

10  |  4
1234(66.181.177.144) 2023 оны 10 сарын 26

Ямхр манайхан биш дээ . Энэ их мөнгөтэй хүн хамгийн сайнд нь үзүүлцэн л байгааштэй.

15  |  0
А(103.212.117.69) 2023 оны 10 сарын 27

Нээрээ эрүүл бишээ Толгойн эвгүй том юм

6  |  13
З(66.181.188.69) 2023 оны 10 сарын 27

Энэ хүүхэн өөрөө төрдөггүй юм уу? Үр шилжүүлэн суулгахад захвал согог илрээд бгаа юм даа. Судалгаагаар нотлогдож бгаа.

10  |  6
Top