Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 141-р чуулган 2023 оны аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдлоо.
Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталсан юм.
Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд "Токио 2020" Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав. Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа , крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр боллоо.
-Бейсбол
-Софтбол
-Крикет
-Флаг-футбол
-Лакросс
-Сквош
Сэтгэгдэл ( 0 )