"Шимэгч" киноны од И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдож, шоу ертөнцөөс арчигдах хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ цаг үед түүний тухай зөгнөн ярьсан мэргэчийн гурван жилийн өмнөх бичлэг олны анхаарлыг ихээр татаад байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр юүтүб хуудсан дахь AlmightyTv сувгаар олны танил хүмүүсийн ирээдүйн тухай зөгнөсөн бичлэг цацагджээ. Мэргэлж буй хүнийхээ төрсөн цаг, өдөр, жилийн тусламжтайгаар хувь заяаг нь уншиж өгдөг нэгэн мэргэч энэхүү бичлэг дээр "Шимэгч" киноны гурван алдартны хувь заяаг уншжээ.
Мэргэч "Шимэгч" киноны найруулагч Бун Жүн Ху, ядуу гэр бүлийн аавын дүрд тоглосон Сун Кан Ху, баян гэр бүлийн аавын дүрд тоглосон И Сун Гюүн нарын хувь заяаны тухай уншсан байна. Найруулагч Бун Жүн Ху, жүжигчин Сун Кан Ху нар ойрын ирээдүйд онцын өөрчлөлт байгаагүй бол Сун Кан Хугийн тухай мэдээлэл хүлээн авмагцаа мэргэч цочирдон хэсэг эргэлзжээ.
Тэрээр "Би яагаад түүнийг гав зүүсэн байгаагаар хардаг билээ? Энэ хүн ийм зүйл хийхээргүй хүн биз дээ?" хэмээхэд нэвтрүүлгийн продюсер "хар тамхи уу?" гэж асуув. Хариуд нь мэргэч "Тийм ээ, би түүнийг яагаад гав зүүсэн, тариа хийлгэж байгаагаар хараад байгаа юм бол оо... Сайн мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө харсан зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Хөөе залуу минь, босгосон алдар нэрээ нэгхэн шөнийн дотор битгий сүйрүүлээрэй. Болгоомжтой бай, учир нь чи нүд ирмэхийн зуурт бий болгосон нэр хүндээ бүгдийг нь алдаж болзошгүй. Тархиа заль мэх зэрэг тоглоомонд битгий ашиглаарай" гэжээ.
Үүний дараа зөн бичэгч И Сун Гюүний болгоомжлох ёстой сарын нэрлэсэн бөгөөд хачирхалтай нь гурван жилийн дараа, ялангуяа аравдугаар сард болгоомжтой байхыг анхааруулсан байна.
Энэхүү бичлэг одоо ч юүтүб хуудаснаа бий. Жүжигчин И Сун Гюүнийг хар тамхины хэрэгт холбогдсоны дараа энэхүү бичлэг дахин олны анхааралд орсон бөгөөд энэхүү мэргэчэд үзүүлэх хүсэлтэй хүн олон болсон байна. Харамсалтай нь энэхүү мэргэч эрүүл мэндийн шалтгаанаар хэдийнэ амьсгал хураажээ.
Сэтгэгдэл ( 1 )
СҮНСЫН дуудаад уулзчих. ХА ха