Гоо сайхны мэс засал хийлгэсэн жүжигчин бүсгүйн хамар ҮХЭЖЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

 

Хятадын жүжигчин Гао Лю хар дарсан зүүд мэт гоо сайхны хагалгааны түүхээсээ хуваалцжээ. Тэрээр гоо сайхны мэс засалд орсон бөгөөд хамрынхаа үзүүрт мөгөөрс залгуулах хагалгаанд оржээ. Харамсалтай нь албан ёсны зөвшөөрөлгүй эмчид хандсан нь төсөөлшгүй үр дагавар авчирчээ. 

Тэрээр мэс заслын үеэр халдвар авч, хамрын үзүүр нь үхжиж эхэлсэн байна. Энэ тухайгаа бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс Weibo дээр нээлттэй ярьж эхэлсэн тэрээр жүжигчнээр ажиллах боломжгүй болж, карьераа дуусгахад хүрээд байгаа бөгөөд амиа егүүтгэх тухай хүртэл бодох болсноо ярьсан байна. 

Түүний хамрын үзүүр дэх үхэжсэн хэсэг хэд хэдэн удаа хуулран унаж, эмч нар түүний хамрын үлдсэн хэсгийг хамгаалахын тулд мөгөөрснөөс нь авах шаардлагатай болжээ. Бүрэн эдгэрэх боломжгүй хэмээж байсан ч Гао Ю хамраа 70-80 хувьтай эдгээж чаджээ. 

Одоогийн байдлаар лазер эмчилгээнд хамрагдаж байгаа тэрээр нөхөн сэргээх мэс засалд орохоор төлөвлөж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй гоо сайхны газар, мэргэжлийн бус хүнээр мэс засал хийлгэхгүй байхыг анхааруулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochun(202.55.188.34) 2023 оны 10 сарын 27

oorinhooroo bwal yadgin bol hun hunees iluu garah geed bdgin bgaa yum bgaaraa bwal goe sh dee

3  |  0
Зочин(66.181.189.42) 2023 оны 10 сарын 28

Альч улс оронд төрмөл царайтай хүн нэн чухал болжээ.Хаашаа л харна ижил царайтай,ижил хамартай хиймэл төрхтэй хүмүүс дүүрэн

3  |  0
Зочин(139.5.219.146) 2023 оны 10 сарын 27

Гоё хамартайч хамаргүйч чи мөнх бишшүүдээ хиймэл биш төрмөл охид гоё харагддаг

13  |  0
Top