Нэгэн цагт "попын гүнж" гэгдэж, дэлхий дахиныг байлдан дагуулж байсан дуучин Бритни Спирсийн "The Women in Me" ном худалдаанд гарч эхлээд байгаа билээ. Өөрийнхөө амьдралын тухай ний нуугүй хуваалцсан тэрээр 2007 онд болсон VMA-ийн үеэрх гашуун дурсамжаа уг номдоо бичжээ.
Хоёр дахь хүүхдээ төрүүлж, хүүхдүүдийнхээ аав Кевин Федерлайнаас салж, үсээ хуссан зэрэг олон дуулиан дагуулсан тэрээр 2007 оны VMA шагнал гардуулах ёслолын үеэр "Gimme More" дуугаараа тайзнаа эргэн ирсэн бөгөөд тухайн үед дуучин Жастин Тимберлэйктэй тааралдах нь яг л там шиг байсан тухай дурссан байна.
Бритни Спирс болон Жастин Тимберлэйк нар 1999-2002 оны хооронд үерхсэн. Үерхэж байхдаа бие давхар болсон Бритни Спирсийг Жастин Тимберлэйк үр хөндөлт хийлгэхийг ятгасан тухай "The Women in Me" номд мөн бичигджээ.
2007 онд VMA-ийн тайзнаа гарсан үеийнхээ тухай Бритни "Би түүнийг хараагүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Түүний ертөнцөд бүх зүйл сайхан байсан. Тэрээр бүх талаараа хамгийн шилдэг нь байсан бол миний ертөнц доромжлолоор дүүрэн байсан. Би бага зэрэг сандарч байлаа. Хангалттай бэлтгэл хийж чадаагүй, урд өдөр нь унтаж ч чадаагүй өөрийнхөө гадаад төрхийг үзэн ядаж байсан. Үзүүлбэр хангалтгүй болно гэдгийг ч би мэдэж байсан. Миний хувцас, үс засал ч мөн асуудалтай байсан. Бага хүүгээ гаргаад жил ч болоогүй байхад хүмүүс миний гэдсэн дээрээс зургаан толгойт булчин хайж байсан нь гомдмоор... Би маш их сандарч байсан ч тайзнаа гарч чадах бүхнээ хийсэн. Харин Тимберлэйк "Оны шилдэг уран бүтээлч" болж үзэгчдийн суудалд суугаа охидтой сээтгэнэж байсныг санаж байна" хэмээн бичжээ.
"The Women in Me" номд бичигдсэн энэхүү хэсгээс үүдэн дуучин Жастин Тимберлэйкийн нэр хүнд огцом унажээ. Бритни Спирст үр хөндөлт хийлгэж, амьдралд нь хар толбо үлдээсэн түүнийг Бритнигийн шүтэн бишрэгчид өнөөгийн Бритниг бий болгох үндэс суурийг тавьсан нэгэн хэмээн буруутгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ugaasa ene taalagddaggui. Britney uldsen amidralaa az 60 galtai unguruuleesei.
Chi muu nusan chipak yuga meddiin tuhain ved amidarch bgagvi bj
Энэ балай авгай хэдийний юм яриад байдаг юм бэ, ийм юмнуудтай орооцолдсон хүний л хохь болдог байх даа. Байн айн гарч ирээд байхаар нь дургүй хүрээд сэтгэгдэл биччихлээ.