Загвар өмсөгч Хэйли Бибер хөл хүнд болсон байж магадгүй гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Түүний хэвлий хэсэг өмнөхөөсөө илүү томорсон байгаа тухай интернэт хэрэглэгчид онцолсон бол Хэйли Бибер энэ тухай тайлбар хийжээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагт GQ Hype-д өгсөн ярилцлагадаа "Ганц удаа ч болов гэдэс ходоод минь дүүрч болохгүй гэж үү? Бас би жирэмсэн биш ээ. Үнэнийг хэлэхэд хүмүүс өөртөө хэрэггүй зүйлсэд ямар их ач холбогдол өгдөг юм бэ? Үнэхээр инээдтэй юм. Би өөрийнхөө биед эзэн болж, та ч бас өөрийнхөө л биед эзэн болох ёстой. Тийм л байцгаая. Ээж болохыг би тэсэн ядан хүлээдэг ч цаг нь болохоор болох л зүйл" гэжээ.
Хэйли Биберийн хувьд ээж болох хүсэлтэй ч хүүхэдтэй болохоосоо өмнө хийх зүйлс их байгаа учраас яарахгүй байгаа тухайгаа дурджээ. Тэднийг үзэн ядагчид ирээдүйд төрөх хүүхдийнх тухай хэрхэн муугаар ярих бол гэдэг айдас үргэлж дагадаг тухай дурдсан Хэйли бие давхар болсон тохиолдолд олон нийтэд хамгийн сүүлд мэдэгдэх болно хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )