Шүүхэд шилжүүлсэн 92 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргийн зургаа нь шийдвэрлэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

АТГ-аас өнөөдөр /2023.10.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтийн нэгдүгээр орлогч, ахлах комиссар Б.Батбилэг "Нүүрсний гэх хэрэгт өмнө нь 30 хэрэг байснаас нэмж 42 хэргийг шалгасан. Нийт 72 хэргийг шалгасан гэсэн үг. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. Шүүхэд 11 хэргийг шилжүүлсэн. Найман хэргийг нэгтгэж шалгаж байна. Гэмт хэгийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон 10 хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд шилжүүлсэн 10 хэргээс зургаан хэрэг нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Дөрвөн хэрэг нь шүүх дээр хянагдаж байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан болон гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан. Нүүрсний хэрэг нь олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шалгаж байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацаа шаардагдаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top