АТГ-аас өнөөдөр /2023.10.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Ногоон автобус"-ны хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өглөө. Тодруулбал, уг хэрэгт өнөөдрийн байдлаар 11 иргэн албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий яллагдагчдын 31 үл хөдлөх хөдөлгөөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Түүнчлэн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам.долларын шилжих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татаж, хоёр хүнд хилийн хориг, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл ( 0 )