Т.Бадамжунайн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хурлыг ХОЙШЛУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, монголд авчирсан.

Улмаар түүнийг цагдан хориод байсан боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, долоодугаар сарын 26-ны өдөр суллаад байсан юм. Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.10.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн.

Хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бадамжунай өвчтэй гэсэн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй бөгөөд үүнийг өвчтэй гэдгийг тодорхойлж, Улсын хоёрдугаар эмнэлгээс гаргажээ. Иймд Т.Бадамжунайгийн "өвчтэй, шүүх хуралд оролцохгүй боломжгүй" гэсэн хүсэлтийг хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өрөвдөв(86.111.138.153) 2023 оны 10 сарын 26

ял үүрэх болохоор өвдчихдөг,хулгайлах болохоор эв эрүүл болдог гажиг тогтолцоо Монголд бна үнэн юмуу зөвхөн нэг эмчийн тодорхойлолт биш олон профессоруудын дүгнэлтийг харж шийдээсэй үнэхээр өвдсөн нь үнэн бол одоо яалтай билээ,өвдөж зовох хамгийн хэцүү шдээд

0  |  0
(76.105.223.57) 2023 оны 10 сарын 26

үхэхээс нь өмнө бүх хөрөнгө мөнгийг нь хурааж ялла. өлөн зөлмөн хуучин амьдралд нь оруул. гэр хорооллын модон жорлонд нь 10 н жил суулга. өвчин шалтаг тоочиж ял бүү завшуул.

2  |  0
Top