Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Аравдугаар сарын 24-ний өдөр тус улсын Соёл урлаг аялал жуулчлалын хорооны дарга жүжигчдийн орлогын тайланг танилцуулсан бөгөөд И Сун Гюүн туслах дүр бүтээсэн жүжигчдээс даруй 2000 дахин өндөр цалин авдаг болох нь тогтоогдсон байна.
2023 онд SBS телевизнээ гарсан 12 анги бүхий "Payback" драмын гол дүрд жүжигчин И Сун Гюүн анги тус бүрт 200 сая воноор тоглосон бол туслах дүрийн жүжигчин 100.000 воноор тоглосон байна.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа И Сун Гюүнийг мөнгөө үрэх аргаа олж ядсан тул хууль бус зүйлс сонирхож эхэлсэн гэх шүүмжлэл цахим орчинд тархаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )