Улсаа төлөөлж ганцаараа барилдсан Б.Мөнх-Эрдэнэ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН боллоо

2023 оны 10 сарын 26

Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны аравдугаар сарын 23-нд эхэлсэн билээ.

ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.

Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсаас ганцаараа оролцсон бөгөөд түүнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.241.13) 2023 оны 10 сарын 26

баяр хүргэе! Тамирчин дасгалжуулаг хоёуланд нь их амжилт хүсье. бахарахаж байна.

0  |  0
Эгэл(66.181.189.74) 2023 оны 10 сарын 26

Болж байна,ялагдалдаа өөрөө дүгнэлт хийж ур чадвараа сайжруулж хичээгээрэй.Амжилт

0  |  0
Top