К-Поп алдартнууд жингээ хасах энгийн жороо ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

 

К-Поп алдартнууд эрчимтэй дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм барьж гоолиг байдлаа хадгалдгаараа алдартай. Зарим алдартнууд хэт хатуу хоолны дэглэм барьдаг бол хэн бүхэн дагах боломжтой дэглэм барьдаг алдартнууд ч бий. 

Энэхүү энгийн хоолны дэглэмийг ихэнх алдартнууд амьдралдаа хэрэгжүүлдэг бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогдсон энэхүү хоолны дэглэмийг "intermittent fasting" хэмээн нэрлэдэг. "intermittent fasting" дэглэмийн үед та өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэлх нийт зургаан цагийн хугацаанд хангалттай хэмжээний хоол идэж, үлдсэн 18 цагийн турш юу ч идэхгүй байх хэрэгтэй.

Өөрийн амьдралын хэв маягт тааруулан хооллох хугацаагаа тохируулж болох бөгөөд 24 цагийн 18 цагт нь юу ч идэхгүй байж, үлдсэн 6 цагт нь хангалттай хэмжээгээр хооллох нь энэхүү дэглэмийн алтан дүрэм. Энэ хугацаанд хүссэнээ идэж болно хэмээн бүү бодоорой. Аль болох эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 

Нэмж дурдахад, хэрэв та унтахаасаа дор хаяж 3-4 цагийн өмнө хооллож дууссан байх хэрэгтэй. Энэ нь таны биед аутофаги үүсэхэд тусалдаг бөгөөд таны бие хуучин болон гэмтсэн эсийн хэсгүүдийг дахин ашиглах замаар өөрийгөө эдгээх үйл явцыг дэмждэг байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.31) 2023 оны 10 сарын 29

Solongosiinyum bugdig surtalchilhaa bolimor yumaa,zz

0  |  1
Иргэн(66.181.184.247) 2023 оны 10 сарын 29

Өглөөний хоол хүнд их хэрэгтэй. Энэ годгор охидын дэглэмээр явбал лав л удахгүй өвчний үүр болох байх даа.

4  |  2
Top