ХӨНДӨХ СЭДЭВ | Газар усны нэрээр оролдох нь тоглоом биш

2023 оны 10 сарын 27

Газар орны нэрээр оролдож, дур зоргоороо өөрчилж, цаашлаад газрын зураг дээр “шинэ” нэршлээр тэмдэглэх нь огтхон ч тоглоом биш. Энэ нь улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, цаашлаад тусгаар тогтнолтой алсуураа холбогдоно. Газар усны нэрэнд өвөг дээдсээс өвлөн уламжлагдсан “Манай уугуул унаган нутаг шүү” гэсэн “Тамга” дараастай байдаг юм. Бас дороо ямар эрдэнэс нуусныг нэрээр нь илэрхийлдэг эрдэмт дээдэстэй улс бид.

Тэгтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдах шинжтэй боллоо. Холоос хайгаад хэрэггүй. Моби толгой, Цагдаа толгой, Кувейтийн ам зэрэг газар урьд ямар нэртэй байсныг мартсан. Хэзээдээ ч кувейтүүд монголд нутагтай байсан юм. Буянт-Ухаа орчмын Байцын даваа нь Айдсын даваа нэртэй болоод газрын зураг дээр хадагдаж яваа.

Монгол хүн амны бэлгээр гэж хэзээ ч газар орондоо айдас, хүйдэс гэсэн ёр муутай нэр өгөхгүй л дээ. Өмнөговь аймгийн Балга усны улаан нуур одоо Балгасны улаан нуур болоод бүрмөсөн хэвшчихлээ.

Хангарьд шувуу балга ус амандаа авч яваад энд амсхийх зуураа ангасхийн асгаснаас үүссэн нуур хэмээх домогтой. Говийнхоо балгахан усыг “Хангарьд шувууны балгаж ирсэн чандмань эрдэнэ” гэж хүндэтгэж ирж. Гэтэл одоо Балгас гээд эвдэрхий нурангийн нэрээр нэрлэчихсэн.

Уугуул нутгийнх нь иргэд нуураа Балгасны хэмээн хэлж зуршаад Монгол Улсын газрын зураг дээр ч тийнхүү тэмдэглэдэг болжээ. Өдгөө бол ойр тойрныг нь том жижиг уурхай ёстой л балгас болтол эргүүлж байгаа.

Хөвсгөл нуур руу түрж орсон хадан хошууг Сомоо хад, Суман хад гэдэг байлаа. Сум шиг хэлбэртэй түрж орсон хясаан дээр цахлай шувууд цуглан тухлах дуртай сан. Гэтэл түүнд усан замын удирдлагууд ашгаа бодож Хүслийн хад гэсэн бизнесийн нэр өгчихсөн. Түүний уршгаар аялаж очсон хүмүүс тийш гарч мөнөөх л улигт эд хөрөнгө, мөнгө төгрөгөө гуйж сүү өргөж, шар тосоор шавж, мөнгө овоолж, өмхий самхай ханхалсан овоо болгон хувиргасан. Түүнийг нутгийнхан арилгаж цэвэрлэж үнэр танараас нь салгасан ч нэрээс нь болж мөнөөх л сүү өргөж, мөнгө овоолдог хэвээрээ. Өргөсөн сүү нь Хөвсгөл нуур руу орно. Уг нь монголчууд усанд сүү, цус дусаадаггүй нандигнадаг заншилтай байлаа.

Бейс Богда хэмээх Алтай таван богд

Сүүлийн үед баруун талаасаа харь хэлийн нэршилд уул ус маань өртөх болов. Баян-Өлгий аймагт монгол нэртэй газар үлдэх нь үү гэмээр болжээ. Үүнээс улбаалж Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Өчигдөрхөн ийм үйл явдал боллоо.

Уг нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаж "Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай" хэмээсэн холыг харсан шийдвэр баталсан билээ. Тэр зарлиг одоо хүчинтэй байгаа эсэхийг мэдэхгүй. Манайхан хуучнаа оргүй мартахдаа амархан хойно.

Дээр хэлснээр Баян-Өлгийд газар усны нэр замбараагаа алдаж гүйцжээ. Бага Түргэний хүрхрээ Сыргалы гэгдэж, бүр монголчууд ингэж хэлээд явж байдаг боллоо. Алдарт Алтай таван богд уул Бейс Богда болсон. За тэгээд Серикийн өвөлжөө, Муратын даваа, Назарбаевын өндөрлөг, Кадырийн бэл гээд явж өгнө дөө. Тэнд Серикийнх өвөлжиж, Мурат гуай давааны өвөрт намарждаг байж болно оо. Нутаг нугынхан тэгж хэлэлцдэг байж болно. Манайхны Доржийн хаваржаа, Балдан гуайн зуслан гэдэг шиг. Гэхдээ тэр нэрийг албан ёсоор нэршүүлж, газрын зураг дээр хадаж огтоос болохгүй. Аймаг орон нутгийнхаа газрын зураг дээр ингээд хадаад эхлэхээр сүүлдээ тэр нутагтаа байгаа монгол айлын хүүхдүүд ч түүгээр л нэрлэж заншина. Яваандаа үе солигдохоор Монгол Улсын газрын зураг дээр тэр нэр “дархлагдана”.

Одоо тийм нэршил Ховд аймаг руу алгуур “нүүж” байгаа. Тав арван жилийн дараа эдгээр газрын уугуул нэрийг мэдэх хүнгүй болно. Алсдаа манайх айлын нутгаас аваад хил дотроо оруулчихсан мэт гадна дотны хүнд санагдаад эхэлнэ дээ. Хэдэн үе улирмагц тэнд аж төрөх казахын ч, монголын ч үр сад анхнаасаа л тийм нэртэй газар мэт бодож, монголчууд хүний нутгаас хулууж тасдаж авсан мэт санагдах болуузай.

Бид  казах түмний шашин, хэл, ёс заншилд хэзээд халдаж яваагүй, халдахгүй, халдах ч ёсгүй. Гагцхүү газар усны нэрээр битгий оролдоорой, албан бичиг баримтад бүү тэгж хэвшүүлээрэй гэж байгаа юм.

Ийм байдал нэлээд эрт ч гарч байжээ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдын уул усны нэрийг шарын шашин дэлгэрэх үеэр төвөд нэрээр ихээхэн сольсноор Монголын нууц товчоонд гардаг газар усны нэр хувирч чухам аль нь болохыг мэдэхээ больсон талаар түүхч эрдэмтэн О.Сүхбаатар нэгэнтээ ярьж байсан. Тухайлбал, Хангал нуур нь Нууц товчоонд огт өөр нэрээр гардаг юм билээ. Балданбэрэйвэн хийдийн нөлөөгөөр баахан газрын нэрийг бурхан, шашны нэрээр өөрчилж, өдгөө бол тийм л байсан мэт болоод, үр дагаварт нь бид Монголын нууц товчоонд гардаг үйл явдал ямар газар оронд өрнөж байсныг олохоо болив. Эрх биш Дэлүүн болдог, Бурхан халдун, Хар зүрхний Хөх нуурын нэр үлдсэн тулдаа Их хаантайгаа холбоотой уул усаа  таньж үлдсэн байна. Бурхан Халдун уул, түүний орчмын тахилгат газар нутгийг 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн. Хэрэв Бурхан халдун нэрийг сольчихсон бол түүнийг хэзээ ч дэлхийд данстай өв болгож чадахгүй байв. Газрын нэрийг хадгалан үлдээхийн чухал болохын ганц л жишээ энэ.

Сыргалы болсон Бага түргэний хүрхрээ

Эзэн Чингис хааныхаа нэрийг хэлж болдоггүй өнгөрсөн түүхийн ээдрээт үеүдэд хийгээд түүнээс өмнөх цагт ч “өлгийдөн”, өнөөгийн харьшсан ойлголтоор бол  “кодлон” боож нууцлан эрхэмлэж ирсэн Өндөрхаан нэрийг Чингис хот болгоод сольчихсон бас нэг жишээ бий. Монголчууд эцэг дээдсийнхээ нэрийг ил тодоор зарладаггүй, нууц, ёгт үгэнд шингээж ирсэн уламжлалтай юм.

Ингээд аваад үзэхэд газар усны нэр усыг солих нь зүгээр нэг үг өөрчилж буй биш, тусгаар тогтнол, аюулгүй байдал, өв соёл, газар нутгийн бүрэн бүтэн байдал гээд маш олон талтай холбоотой, оролдож үл болох зүйл гэдгийг эхэнд хэлсэн. Ийм шалтгаантай учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gal(66.181.161.14) 2023 оны 10 сарын 29

Uneheer zuv shuu. oroldoj boldoggui zuil gej baidag um.\n

0  |  0
S(139.5.218.139) 2023 оны 10 сарын 29

XALYYXAN SEKSEER JARGALTSI80955877

0  |  0
энэ үнэн(66.181.183.236) 2023 оны 10 сарын 29

ӨНДӨР ХААН ГЭДЭГ НЭРШЛИЙГ СЭРГЭЭХ НЬ ЗҮЙТЭЙ. ЮМ БОЛГОНД ЭЗЭН ХААНЫХАА НЭРИЙГ ДУУДААД БАЙХ НЬ ЭМЗЭГ, ХАЛШИРМААР, ХҮНДЭТГЭЛГҮЙ БАЙДАГ ЮМАА. ӨНДӨР ХААН ГЭДЭГ НЭР БОЛ ЁСТОЙ ОНОСОН УТГАТАЙ САЙХАН НЭРИЙГ АЛГА БОЛГОСОНД МАШ ИХ ХАРАМСДАГ

1  |  0
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 29

SEKSDI80955877

0  |  0
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

TSAGN SEKSYG80955877

0  |  0
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

XANTLAA SEKSDN80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

DYRAA SEKSEER TAWILTSI80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

XALYYTSI XANGI SEKSY80955877

0  |  1
ЗОЧИН(103.57.95.246) 2023 оны 10 сарын 28

ЭНЭ ТАЛААРХ ХУУЛЬ, ЖУРМАА ЧАНГАТГАЯ! БАС ГАЗАР УСНЫ НЭР ӨӨРЧИЛСӨН ЗӨРЧЛИЙГ НЭГБҮРЧЛЭН ТОГТООЖ УНАГАН НЭРИЙГ НЬ БУЦААЖ СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЪЯ. НЭР УС ӨӨРЧИЛСӨН АЛБАНТУШААЛТНУУДАД ХУУЛЬ ЗААСАН ХАТУУ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЕ!

1  |  0
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

GOE SEKSDN DYYDLGN80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

SEKSEER DYRIIN80955877

0  |  1
Nutag(202.9.40.77) 2023 оны 10 сарын 28

Hervee ene unen bol bolioroi! Mongoliin hasaguudiig Kazakstanuud chin huduunii orkuud geed avch heleltsdeggui toodoggui um baina lee shdee.Mongol orondoo taivan saihan amidrahaa bod! Iim teneg setgehuitei baij bolohgui.Bolohgui bol buh udirdlagiig mongol huneer tavi!

1  |  0
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

40DESH SEKSY ER XUNTEI80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

ZYGAATSI SEKSEER80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

TACHAANGUI SEKSYG80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

UILCHLEED VANAGLI80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

MERGJLN UILCHLGE80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

DYRAA XAGNA80955877

0  |  1
S(103.212.117.219) 2023 оны 10 сарын 28

SHAALTSI80955877

0  |  1
Зүч(103.41.93.49) 2023 оны 10 сарын 28

уугуул хасаг гэж байхгүй суугуул хасгууд. Хилээ хугацаатай нээж явах дуртайг нь явуулаад үлдсэний нь тараан суурьшуулах арга хэмжээ эртхэн авах хэрэгтэй. 1967 байна уу хэдэн онд ийм арга хэмжээ авахад хэн ч гараагүй гэдэг. Одоо бүгд ханатлаа баяжаа биз. Гаргах хэрэгтэй..

5  |  0
Зочин(103.57.95.65) 2023 оны 10 сарын 28

Баян-Өлгий аймгийн удирдлагууд зориуд зохион байгуулалтайгаар нутгийн уул усны МОНГОЛ нэршлийг өөрчилж хазгай муруй казак нэрээр нэрлэж бүртгэлжүүлсэн байна. Энэ юуг харуулж,юуны сануулга өгч байна вэ.

3  |  0
Иргэн(103.57.95.65) 2023 оны 10 сарын 28

Хоноцын сэтгэлтэй хогийн Хасагууд толгой дээр гарч байна. Даварсан Хасагийг дарж авах хэцүү шүү. Одоо л хуулийн хариуцлага тооцож төрийн төмөр нударга үзүүлэхгүй Баян - Өлгий гэж улс гарч мэднэ шүү.

3  |  0
Зочид(66.181.181.136) 2023 оны 10 сарын 28

Маш зөв зүйл бичсэн тул монголчууд бүгд уншиж, судлах хэрэгтэй юм байна. 2022 оны байдлаар Монгол улс 1.564.116 км.кв нутагт Хүн ам: Монгол үндэстэн- 95% ; казак үндэстэн- 4% гэж тэмдэглэсэн байна. Түүнээс гадна Чингис хот гэхийн оронд Өндөрхаан гэж хуучин НЭРЭЭР нэрлэх хэрэгтэй юм байна. Зурагтаар цаг агаар гарахад Чингис хот гэж гарахаар ач, зээ нар яагаад Чингис хот гэхээр бидэнд тайлбарлах арга байхгүй тул хуучин нэрээр Өндөрхаан гэвэл бид тайлбарлаж чадна. Энэ сэдвийг бичсэн хүнд маш их баярлалаа. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

4  |  0
zochin(172.59.188.2) 2023 оны 10 сарын 27

Ter huvsgul nuuriin orchimd JANKAI gedeg hyatad nertei gazar hezeenees bii bolov ? manjiin ues uu?.Yahaaraa dathad urainhai humuus gazar nutagaa hyatadaar nerledeg bolovoo? zah nutagiin nuur. hyazgaariin nuur gesen utgatai JANKAI gedeg hujaa neriig ustgaj uuguul darhad urInhai neriig n ugmuur bna.Gunbalai ug n iim l yumand sanaa tavimaar.Getel avgai huuhnii heruul shaagaal yavahiin sda.

0  |  0
Мөнхжаргал (103.57.94.214) 2023 оны 10 сарын 28

Доорх нөхөрт : Уугуул гэж байгаа шүү. Юун Засагт хан нутаг. Угаасаа Ойрад Монголчууд . Тэр дундаа Урианхай Монолчуудын нутаг шүү

1  |  0
Kk(76.105.223.57) 2023 оны 10 сарын 28

муу эх оронч оркууд минь одоо бүгдээрээ нийлээд өвөр монгол буриад тувагиин газар нутгаа эргүүлж авья.

1  |  2
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

XALYYTSI80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

DYYDLGAAR VAWALDI80955877

0  |  0
Мягмар (202.126.89.103) 2023 оны 10 сарын 27

Урд хилийн наана цагаан хадны хойд зоог пийжүүт гэх болсоор хэдэн оныг үдэж байна. Уг газрын нэрийг нүүрс тээврийн жолооч нарт мэдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хожим нэгэн цагт ...манай нутаг нэр нь хүртэл пийжүүт ваа гээд ороод ирвэл яана вэ

0  |  0
kazak(202.126.88.181) 2023 оны 10 сарын 27

Muratin davaa ,Nazarbaebiin ondorlog gene uu anh udaa sonsoj bn xooe ineedtei yuma arai biw

1  |  1
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

MERGJLN SEXSY80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

S AWI80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SEKSEER XANTLAA80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SHAALTSI80955877SEKSEER

0  |  0
Зочин(202.9.40.122) 2023 оны 10 сарын 28

Маш ноцтой сэдэв. Тагнуул , ҮАБЗ нь анхаарч л байдаг байх даа.

3  |  0
7(202.126.90.37) 2023 оны 10 сарын 28

Эзэн хаанынхаа нэрийг нь хэлхээс цээрлээд өндөрхаан гэдэг байж билээ орон гаран юмнууд төрд гарсны балаг

3  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

VAWALDI80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 28

MASSAJLI8095587

0  |  1
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 27

Богд хааны үед цагаачилж, Алтай хавиар суурьшил багатайг далимдуулан нутаглаж байв. Ингээд 2-р дайны өмнө Алтайн цаад говьд нутаглаж байсан Оспанаар удирдуулсан хасаг, торгууд нар Хятадуудын тухиралтаар, мөн Кремлийн заавраар БНМАУ-н баруун хилийг үймүүлж байв. Мөн л Кремлийн заавраар Бнмау эдгээр завхуул, дээрэмчин хасагуудад Алтайн нуруунд газар заан суурьшуулсан нь өнөөгийн Баян-Өлгий аймаг. Тэд Зүүнгар мөхсөн 18-р зууны үеэс л Монголын баруун хязгаар луу довтолдог, дээрэм тонуул, хүчин хийдэг байсан. Өнөө цагт Оросууд Хэнтийн буриад, хасаг нарыг өөрсдийн харъяат гэж үзэх үндэслэлтэй юм.

1  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SXAN SEKSEER TAICHNA80955877

0  |  0
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 28

Нутгийн уугуул гэж байхгүйшдээ, энд. Урианхайчуудын нутаг ч биш, тэгэж ярьвал. Засагт ханыхан энэ газрыг эрхшээж байсан. Манжийн үеэс бууж өгсөн Ойрадуудад Алтайгаас зүүнш газар зааж суулгасан. Казахууд Монголд 2 үе шаттай дүрвэж орж ирсэн. 1800-аад оноос Хасгууд дороо тэмцэлдэн түүнээс ойж гарсан хэсэг нь Монголын баруун хязгаарыг үймүүлэн, төвөөс цэрэг очиж тохинуулсаны дараа номхорсон хэд нь нутаг гуйж Алтайг өвөрлөн цагаачилдаг байсымаа. Тэд хэзээ л бол хэзээ нүүхэд бэлэн цагаач байдлаар амьдрах ба заримдаа цаашаагаа ор сураггүй нүүдэг байсан. Богд хааны үед ч Хасгууд ийм байдлаар Алтайд ц

3  |  2
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 28

MERGJLN SEKSY UILCHLI80955877

1  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SEKSEER TAASHAALG80955877

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SEXSDN80955877 ANYSDN

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

TANILTSN40DESH 80955877

0  |  0
Баторших (202.9.40.241) 2023 оны 10 сарын 28

Зөв асуудал хөндсөн байна энэ асуудалд анхаарч ажил хэрэг болгох хэрэгтэй

6  |  1
зочин (202.9.46.133) 2023 оны 10 сарын 28

Газар усны нэр бол хэдэн мянган жил уламжлагдсаар ирсэн, цаанаа нарийн утга учиртай тул түүнийг хуулиар ч өөрчилж болохгүй. өөрчлөх нь төрийн эсрэг гэмт хэрэг\n

10  |  0
Зочин(202.126.90.35) 2023 оны 10 сарын 28

Ёстой нүдээ олсон сэдэв байна. Үүнийг ойлгохгүй ухаарахгүй монгол хүн байхгүй байлгүй дээ. Юуны чинь Назарбаевын өндөрлөг вэ? Арай ч дээ

8  |  0
Уншигч(103.212.117.11) 2023 оны 10 сарын 28

Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Хэнтийд очоод иргэдтэй уулзаж байх үедээ ёоёо нь хөдлөөд та нар ч гэсэн аймгаа Чингис гэж нэрлэж яагаад болохгүй гэж... гээд гараа алдалж байгаад хэлж байгааг нь Үндэсний олон нийтийн телевизийн цагийн хүрдээр үзэж суухдаа үгүй байлгүй дээ гэж харж сууж байлаа. Энэ хүн ч бас хууль зөрчсөн юм биш үү?!

6  |  0
Зориг(202.126.89.131) 2023 оны 10 сарын 27

Новшийн хаягуудыг хөөж явуулоо угаас элэг буруу дуракууд шүү

1  |  0
Зочин(202.72.245.121) 2023 оны 10 сарын 28

Маш зөв зүйл бичжээ. Монголчууд бэлгэдлийг хамгаас чухалчилдаг. Газар орныхоо нэгрийг маш их өргөн агуулга утга учрыг бэлгэдэн өгсөн байдаг. Бүүр хуульчлаад өгчих хэрэгтэй юм даа. Хасагууд их давруу нь үнэн шүү. Монголд байж монголоор л ярьж бичиж уншиж монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй

4  |  0
Залруулга(66.181.161.222) 2023 оны 10 сарын 27

Санал нэг байна. Зарим нэг алдаатай зүйл байнаа. Жич Сыргалы гэдэг нэршил нутгийн уугуул Тува нэршил юм шүү. Мөн Муратын даваа гэж байхгүй, харин Бураатын даваа гэж байдаг. Утгыг нь мөн нутгийн уугуул урианхай түмнээс асуусан нь зөв байх. Алтай Таван Богд газрын зурагт тэр нэршлээрээ л байгаа ш дээ.

1  |  1
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 27

Улаанбаатарт бас ийм үзэгдэл зөндөө. Орбит, Найрамдлын ам биш уг нь Баянголын ам шүү дээ. Тахилтын баруун талын 2 амыг Зүүн Түрүүн, Баруун Түрүүн гэдэг. Увс Ховдынхон бүр энд Баруунтуруун гэж нэрийг нь өөрчлөөд ах дүүс, аймаг сумаараа суурьшчихсан байдаг. Энэ бага ястны түрлэг хэмжээгжэ алдлаа. Бүр даварч гүйцлээ тэд. Уг нь энэ улсын хүн амын 86 хувийг Халх угсаатан эзэлдэг юм шүү дээ. Мөнөөх Увс Ховдын ойрадууд алтан ургийг үндсээр нь хүйс тэмтрээд үлдсэн ганц агь Батмөнхийн үр хойчис бол Халхууд юм. Халхууд одоо сэрэх цаг болжээ. Ойрадуудыг Алтай давуулан хөөе. Улс төрөөс арчия.

6  |  0
Иргэн(202.21.107.49) 2023 оны 10 сарын 27

Өндөрхаан!!

4  |  0
Top